“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аян

Эрүүл мэндийн сайдын  2013 оны 309 дүгээр “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны тушаалын дагуу жил бүрийн 09 дүгээр сарыг “ Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ хичээлийн жилд  2016оны 09-р сарын 05-наас-2016 оны 10-р сарын 05-н хүртэл “Эрүүл оюутан-эрүүл ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 .Энэ аяны нээлтийн үйл ажиллагаа 2016 оны 09дүгээр сарын 13-ны 14 цагт төв талбай дээр болсон. Нээлтийн үйл ажиллагаанд  АЗДТГ-н НЭМ-н хэлтэс,ЭМГ, МСҮТ,ХБКоллеж, МУИС-ийн Завхан сургуулиуд оролцлоо.

 DSC00637DSC00633

2. Нээлтийн үйл ажиллагаанд эрүүл мэндийн сэдэвт  “Мэдлэгээ нэмье” АХА тэмцээн болсон. Үүнд  1  түвшиний оюутан   Д. Ачитбаатар 1-р байр

DSC00695

“Эрүүл мэнд-бидний гарт”  гар зургийн уралдаанд 2А ангийн оюутан Лувсан-Очир 2-р байрт

DSC00669 DSC00686

DSC00697

Тэмцээнд амжилттай оролцсон оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье

  1. Аяны хүрээнд Охидын эрүүл мэнд, хөвгүүдийн эрүүл мэнд сэдэвт сургалтанд эрүүл мэндийн сургагч оюутнууд хамрагдан, сурсан мэдлэгээ үе тэнгийнхэндээ түгээж байна.

DSC00711

 

  1. “Уушгаа баярлуулцгаая” явган аялал 2016 оны 09 дүгээр сарын 17 нд гурван сургуулийн оюутнуудын дунд боллоо.  Энэ тэмцээнд оюутнуудын 2 баг оролцсоноос Б.Нямсүрэн ахлагчтай “ Our wholesome” баг 2-р байранд орсон.

DSC00748 DSC00749

  1. Урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг 210 оюутанд  Аймгийн нэгдсэн эмнэлэг, ЭМГ-тай хамтран хийлээ. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторын тасагтай хамтран эрсдэл бүхий 60 оюутанг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа.

DSC00704

  1. “Шууданч тагтаа” Санал хүсэлтийн хайрцаг сургуулийн оюутнуудын дунд аялан эрүүл мэндийн талаар саналыг нь авлаа.

 

  1. “ Эрүүл ирээдүй” сэдэвт Дэвжээ тэмцээнд сургууль бүрээс 2 баг оролцсоноос Н.Цэрэннамжил ахлагчтай баг 1-р байр, Б.Нямсүрэн ахлагчтай баг 3-р байр тус тус эзэлсэнд баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсье

DSC00957 DSC00958 DSC00961

 

“Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяны хүрээнд зохиогдсон бүх арга хэмжээнд хамт олноороо амжилттай оролцож багаараа “ТЭРГҮҮН” байр эзэлж шилжин явах цомоо дахин авлаа.

DSC00950

DSC00986

Энэхүү аяны үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон оюутан залуус, эрүүл мэндийн зөвлөлийн хамт олон, багш нартаа амжилт хүсье