Бизнес, эдийн засгийн тэнхимийн мэргэжил сурталчлах аян

Бизнес, Эдийн Засгийн Тэнхмийн мэргэжил сурталчлах аян  2016 оны 03 дугаар сарын 13-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.

 “Эдийн засгийн өсөлт ба Солоугийн загвар” лекц

       2016 оны 03сарын 13-ны 15 цагт  оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эдийн засгийн өсөлтийг тайлбарладаг олон загваруудаас өргөн хэрэглэгддэг Р.М.Солоугийн загварыг тайлбарлах зорилгоор тэнхмийн багш Д.Бямбдорж нийт оюутнуудад зориулан уншлаа. Лекцинд нийт 80 орчим оюутан залуус хамрагдлаа.

20170313_152413            20170313_15251420170313_152500

“Маркетингийн өдөрлөг”

       2016 оны 03 сарын 14, 15-ны өдрүүдэд Маркетингийн өдөрлөг үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь оюутан суралцагчид нь суралцах явцдаа маркетингийн мэргэжлийн хичээлүүдийн хүрээнд төрийн болон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэсэн сурталчилгаа явуулах зорилготой.

       Энэхүү үйл ажиллагаанд  2, 3 -р курсийн оюутнууд оролцсон ба  Юнител, Мобиком, Хаан банк, “Удвал” бэйкери, Мөнхөд мандаг ХХК, зэрэг 5 байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.

17264730_1448794178485801_4664879086101781251_n 17308708_1448794075152478_1919890456627175799_n 17309214_1448794165152469_5625105062397941790_n 17342557_1448794081819144_5669740242085489617_n 20170314_120202 20170314_120238 20170314_120455

“Гаалийн олимпиад “

       Тэнхмийн мэргэжлийн ангийн оюутнудын дунд зохион байгуулсан энэхүү олимпиадад Гаалийн 3 болон 4-р курсийн 16 оюутан оролцсон ба

        1-р байранд CU4-1 ангийн оюутан Отгонцэцэг,

       2-р байранд CU4-1 ангийн оюутан Отгонзаяа нар шалгарлаа.

20170316_15233820170316_152417       20170316_152328

“Монгол гоёл-Монгол соёл” өдөрлөг

“МОНГОЛ СОЁЛ-МОНГОЛ ГОЁЛ” үндэсний хувцастай нэг өдөр, өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд сургуулийн нийт багш ажилчид оюутан залуус монгол үндэсний хувцасаараа гоёж, монгол үндэсний шагай наадгайгаар тоглож анги хамт олон найз нөхдөөрөө зургаа татууллаа.

 191521  7 6 8

 

“ЭКО аялал”

Бизнес Эдийн Засгийн тэнхим нь жил бүр уламжлал болгон мэргэжлийн ангийн оюутнууд, тэнхмийн багш нартай хамт эко аялалыг зохион байгуулдаг билээ . Энэ удаагийн аялалыг Мөстийн аманд зохион байгууллаа.

17361519_1453921271306425_500371450740032791_n17352525_1453921791306373_1142682319279615460_n17361547_1453921497973069_7872583275899296327_n    17362915_1453921634639722_4620999307972650711_n

17309051_1453921361306416_7274633805083081261_n