АС4-1 ангиас зохион байгуулсан 100 буудалт даамны тэмцээн

МУИС-ийн Завхан сургуулийн АС4-1 ангиас зохион байгуулсан 100 буудалт даамны тэмцээн

МУИС-ийн Завхан сургуулийн оюутан залуусыг оюуны спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, оюун ухаан сэтгэх чадварыг нэмэгдүүлэн нийгмийн оролцоог идэвхижүүлэх зорилготойгоор зохион явуулсан.

Тус тэмцээн нь 2018 оны 12-р сарын 10-нд болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 14 оюутанаас 6 эмэгтэй, 8 эрэгтэй оролцсон.

Тэргүүн байрт эрэгтэй АС4 ангийн оюутан Г. Лхагвасүрэн,

 эмэгтэй FE3 ангийн оюутан Ч. Мядагбадам тус тус шалгарсан.

Тэмцээнд түрүүлсэн оюутанд өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.

    Тэмцээний үеэр сургуульд иж бүрэн 2ш 100-н буудалт даамыг Сургалтын албаны дарга Д.Алтанхуягт хүлээлгэн өгөв.