“Ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх” сургалт

МУИС-ийн Завхан сургуулийн 4-р курсын оюутнуудад оюутан суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэх, чадавхижуулах зорилгын хүрээнд “Ажил хөдөлмөрт өөрийгөө бэлтгэх” сургалтыг зохион байгууллаа.

ankhaa2

ankhaa1
Энэхүү сургалт нь “ирээдүйгээ төлөвлөхүй”, “Ажлын ертөнц рүү алхан орохуй”, “ажилдаа эзэн болохуй” гэсэн 3 сэдвийн хүрээнд явагдсан ба Мэдээллийн Технологийн тэнхимийн ахлах багш С.Анхбаяр сургалтыг явууллаа. Энэ удаагийн сургалтанд нийт 75 оюутан суралцагчид хамрагдсан.