Санхүү банкны тэнхимийн мэргэжил сурталчилах аян

 МУИС-ийн Завхан сургуулийн нийт багш, ажилчдын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгууллаа

МУИС-ийн Завхан сургуулийн нийт багш, ажилчдын дунд зохиогдсон “Гар бөмбөг”-ийн тэмцээн нь 2016.03.23-ны өдөр болсон. Уг тэмцээний гол зорилго нь багш, ажилчдын чийрэгжүүлэлтийн цагийг үр бүтээлтэй, өрсөлдөөнтэй өнгөрүүлэх зорилготой бөгөөд нийт 4 баг оролцож, тойргоор тоглосон.

sbt7

Тэмцээний шагналт байранд:

1-р байр – Баярмагнай ахлагчтай баг

2-р байр – Бор ахлагчтай баг

3-р байр – Энхбаяр ахлагчтай баг тус тус эзэлсэн амжилттай оролцсон.

“Төрийн банк”- ны Завхан салбарын ажилтан “Манлайлах ур чадвар” сэдвээр оюутнуудад лекц уншив.

“Төрийн банк”- ны ажилтан Нямдэмбэрэл 2016.03.23-ны өдөр Санхүү-Банкны тэнхимийн мэргэжлийн 1-4 курсын нийт 83 оюутанд “Манлайлах ур чадвар” сэдвээр лекц уншсан.

Энэхүү лекцийн хүрээнд:

  • Хувь хүний өөрчлөлт, шинэ амьдралын зөв дадал хэвшилийн талаар
  • Хувь хүний биеэ хэрхэн зөв авч явах, бусдад өөрийгөө хэрхэн зөв илэрхийлэх талаар
  • Цаг ашиглалтын талаар
  • Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар
  • Хэлний мэдлэг олж авах талаар
  • Манлайлах ур чадвар гэж юу болох манлайлагч болохын тулд ямар өөрлөлтийг хийх талаар сонирхолтой лекцийг уншсан.

sbt8

Капитал банкны ажилтан Сэнгээ “Капитал банк”-ны танилцуулга лекцийг уншсан.

“Капитал банк”- ны ажилтан Сэнгээ 2016.03.24-ны өдөр Санхүү-Банкны тэнхимийн мэргэжлийн 1-4 курсын нийт 49 оюутанд “Капитал банк”-ны танилцуулга лекц уншсан.

Энэхүү лекцийн хүрээнд:

  • Капитал банкны түүх, зорилго, зорилт
  • Капитал банкны салбар нэгж, бүтээгдэхүүн үйлчилгээ
  • Хадгаламж, зээлийн талаар
  • Гадаад төлбөр тооцоо
  • Баталгаа, батлан даалт
  • Аккредитивын үе шатууд
  • Картын бие даасан систем, төлбөр тооцоо
  • Бусад бүтээгдэхүүн үйлчилгээ болон гишүүнчлэлийн талаар лекцийг уншиж, оюутнуудын дунд асуулт асууж, 2 оюутанд гарын бэлэг өгсөн.

sbt10sbt11

ХАС банктай хамтарсан “Танилцах аялал” зохион байгуулсан  

МУИС-ийн завхан сургуулийн Санхүү банкны тэнхимийн  Мэргэжил сурталчилах 7 хоногийн  аяны үйл ажиллагаатай холбогдуулан банкны мэргэжлийн практик үй ажиллагаатай танилцах, мэргэжлийн бахархал, ажиллах боловсон хүчний хүмүүстэй танилцах, банкууд өөрийн боловсон хүчний бааз болсон  мэргэжлийн ангийн  оюутнуудад өөрийн  үйл ажиллагаа танилцуулах, мэргэжлийн бахархал итгэл үнэмшлийг төрүүлэх зорилгоор Банкны 3-р курсын оюутнууд ХАС банктай хамтран танилцах аялалыг зохион байгуулсан.

Энэхүү ажлын хүрээнд ХАС банкны захирал Гүррагчаатай уулзалт ярилцлага хийж, Хас банкны бүтэц зохион байгуулалттай танилцаж, үйл ажиллагааг биечлэн үзэж танилцсан.

sbt12   sbt15 sbt16