Завхан сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороог суртачилах аян

Завхан сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороог суртачилах аян амжилттай явагдлаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аймгийн хэмжээнд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагыг олон нийтэд сурталчилах, гишүүд, сонгуультнууд, хамт олны хөдөлмөрлөх эрхийн мэдлэгийг дээшлүүлэх,  тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ой угтаж зохион байгуулах   ажлаа эрчимжүүлэхэд зориулан 7 хоногийн хугацаанд ҮЭХороог суртачилах арга хэмжээг зохион явууллаа. Үүнд:

2016 оны 05 сарын 16

  1. Шилжин явах туг хүлээн авах /Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аймгийн хэмжээнд Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад үйлдвэрчний хороогоо олон нийтэд суртачилан таниулах ажлын хүрээнд шилжин явах тугыг аялуулж байна./

2016 оны 05 сарын 17

  1. Танин мэдэхүйн “Би чадна” тэмцээн /уг тэмцээнд 1 эрэгтэй, 1 эмэгтэй 2 хүн 1 баг болж орох бөгөөд түрүүлсэн 3 баг телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх авна. /

       2016 оны 05 сарын 18

  1. Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн /жил бүр уламжлал болгон зохион байгуулна./

2016 оны 05 сарын 19

  1. “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа” сэдэвт сургалт /багш ажилчид оролцоно/

2016 оны 05 сарын 20

  1. Танин мэдэхүйн хөгжөөнт цэнгээнт телевизийн нэвтрүүлэг /Шалгарсан багууд оролцоно./

Эдгээр ажлуудад идэвхитэй оролцсон нийт тэргүүлэгч болон бусад гишүүддээ талархаж байгаагаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

13231053_519775424893936_2009471421_n

20160518_182738 20160518_182819

20160518_182916

20160519_15165220160517_17004220160517_162923 20160517_170116

20160517_170250

Завхан сургуулийн ҮЭХороо