Мэндчилгээ

zahiralМУИС-ийн Завхан сургуулийн профессор багш, оюутан суралцагч, ажилтан ажилчид, нийт төгсөгчдийнхөө нэрийн өмнөөс амжилт, аз жаргал ерөөн мэндчилье!

1974 онд байгуулагдсан цагаасаа хойш эдүгээ МУИС-ийн Завхан сургууль хүртэлх хугацаанд худалдаа, эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлийн чиглэлүүдээр 9000 орчим мэргэжилтнийг төгөсгөж, эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд бүс нутагтаа эдийн засаг, бизнесийн удирдлагын сургалт, судалгааны үйл ажиллагаагаар тэргүүлдэг, эрдэм оюуны томоохон төв болон хөгжиж байна.

Хөтөлбөрийн чанар, эрдэм судлалын үр өгөөжийг шинэ дээд түвшинд гаргаж, мэдлэгийн хүрээг тэлэн нийгмийн оюун санаанд оруулах хувь нэмрээ тасралтгүй нэмэгдүүлэх нь үндэсний тэргүүлэх их сургуулийн нэр хүндтэй үүрэг хариуцлага билээ. Манай эрдмийн хамт олон энэхүү эрхэм үүргийг бүс нутагт түгээн дэлгэрүүлэх, шинэ эриний шаардлагыг хангасан мэдлэг чадвартай, ёс суртахуунтай, хүмүүнлэг энэрэнгүй, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх, сургах хариуцлагатай үүрэг, зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж байна.

  Одоо манай сургуульд 70 гаруй эрдэмтэн багш, ажилтан албан хаагчид ажиллаж, бизнесийн удирдлагын 6 хөтөлбөр, электрон системийн автоматжуулалт хөтөлбөр, багш, англи хэлний боловсрол хөтөлбөр гэсэн бакалаврын 8 хөтөлбөр, магистрын 7 хөтөлбөрөөр нийт 600 орчим оюутан бакалавр, магистрын түвшинд суралцаж байна.

   Бидэнтэй хамтран ажиллахыг хүссэн гадаад, дотоодын байгууллага, хүмүүст манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Захирал Дэд проф, док-р М.Эрдэнэчимэг