Захиргааны зөвлөл

Захиргааны зөвлөлийн танилцуулга

   Завхан сургуулийн Захиргааны зөвлөл нь хууль, тогтоомж, МУИС-ийн захиргаа болон эрх бүхий нэгж салбар, сургуулийн Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг сургуулийн хэмжээнд ханган хэрэгжүүлэх, сургуулийн бүтэц зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, аж ахуй, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа болон холбогдох бусад асуудлыг өөрийн эрх мэдлийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх, хариуцах, зохицуулах, захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэх, холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад санал, зөвлөгөө өгөх, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдахад туслах чиг үүрэг бүхий байгууллагын захиргааны удирдлагын нэгж юм. Захиргааны зөвлөл нь өнөөгийн байдлаар 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.