Эрдэм шинжилгээ хамтын ажиллагааны алба

12

Тус алба нь сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлж, чанар чансааг дээшлүүлэх, дээд боловсролын үйлчилгээг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, сургуулийн дотоод, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү алба нь МУИС-ийн 2011-2020 оны хөгжлийн стратеги төлөвлөгөөнд дэвшүүлсэн “МУИС үндэсний загвар судалгааны их сургууль болох” зорилгыг удирдлага болгон, мөн өөрийн сургуулийн хөгжлийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус албаны бүрэлдэхүүнд Баруун бүсийн судалгааны төв, Бизнесийн сургалт, үйлчилгээний төв, Гадаад хэл, компьютерийн төв ажилладаг.

      Албаны даргаар Б.Дэмид /СХУ-ны доктор, дэд проф/ ажиллаж байна.

     Судалгааны төв нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлуудыг онол- арга зүйн зохих түвшинд судлаж, төр, засгаас шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгааны материал, зөвлөмжөөр хангах чиглэлээр ажилладаг. Тус төвийн эрхлэгчээр багш Б.Мөнхбүрэн /БНХАУ-ын Олон улсын бизнес эдийн засгийн их сургуулийн магистрант/ ажилладаг.

      Бизнесийн сургалт, үйлчилгээний төвийн үйл ажиллагаа нь төр, захиргааны байгууллагуудтай хамтран болон бие дааж, харилцагч байгууллагын ажилтан албан хаагчид, хувь хүмүүсийн мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжил олгох шаталсан сургалтууд явуулах, дотоод, гадаадын төрийн ба төрийн бус байгууллага, үйлдвэр, үйлчилгээ, аж ахуй, бизнесийн байгууллагуудтай хамтран болон бие дааж, харилцагч байгууллагын маркетинг, менежментийг сайжруулах, бизнес төлөвлөгөө, төсөл, хөтөлбөр боловсруулах сургалт явуулах, зөвөлгөө өгөх зэргээр сургалт – үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэхэд чиглэгддэг. Тус төвийн эрхлэгчээр багш Ж.Норолхоожав /МУИС-ийн докторант/ ажилладаг.

     Гадаад хэл,компьютерийн төвийн үйл ажиллагаа нь харилцагч байгууллагын ажилтан албан хаагчид, иргэдийн гадаад хэл, компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх шаталсан сургалт явуулах, байгууллага, иргэдийн захиалгаар орчуулга хийх, комьпютерийн засвар үйлчилгээ хийх зэрэг байгуулллага, иргэдийн хамтын ажиллагааг өргжүүлэхэд чиглэгддэг.Тус төвийн эрхлэгчээр багш Г.Жундаамаа /магистр/ нар ажилладаг.

Судалгааны тэргүүлэх чиглэл
Манай сургууль Монгол орны баруун бүс нутагт бизнес, эдийн засгийн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг төрийн статустай их сургууль болохынхоо хувьд судалгааны ажлынхаа тэргүүлэх чиглэлийг бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудалд төвлөрүүлэн ажилладаг. Манай сургуулийн судалгааны тэргүүлэх чиглэлүүд:
1. Бүс нутгийн хүн ам зүйн судалгаа
2. Бүс нутгийн үйлдвэрлэл, үйлчилгээний орчны судалгаа
3.Бүс нутгийн санхүүгийн орчны судалгаа
4. Бүс нутгийн бизнесийн орчны судалгаа
5. Бүс нутгийн хөрөнгө оруулалтын орчны судалгаа
6. Бүс нутгийн нийгмийн үйлчилгээний орчны судалгаа

11 13

Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил
Тус сургууль нь хөгжлийн бодлого, зорилтуудаа тодорхойлохдоо эрдэм судлалын ажлыг тэргүүн зэрэгт тавьж, багш, оюутнуудаа эрдэмжүүлэх, тэдний эрдэм шинжилгээ, судалгааны ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд нь тал бүрийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсний үр дүнд ажлын цар хүрээ жилээс жилд өргөжиж, чанар чансаа нь дээшилсээр байна.
Одооны байдлаар манай багш нар сургууль, аймаг, бүс, улс, олон улсын хэмжээний хурлуудад 200 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, үндэсний болон гадаадын их дээд сургуультай хамтарсан мэргэжлийн сэтгүүлүүдэд 80 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлж, 50 гаруй ном сурах бичиг, гарын авлага хэвлэгдэж, 1 ном орчуулагдан гарч, сургалт-эрдэм шинжилгээний ажилд хэрэглэгдэж байна.
Судалгааны төвөөс дээрх чиглэлүүдийн хүрээнд бие дан болон аймаг орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, төр захиргааны төв байгууллага, төвийн эрдэм шинжилгээний байгууллагууд, гадаадын их дээд сургуулиуд, олон улсын төсөл, хөтөлбөрийн газруудтай хамтран бүс, орон нутгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудаар 20 гаруй төсөлт,захиалгат судалгааны ажлууд хийж гүйцэтгээд байна.
Сургуулийн багш бүр өөрийн гэсэн судалгааны чиглэлээр ажилладаг бөгөөд нийт багш нарын 50 гаруй хувь нь дотоод, гадаадын судалгааны төсөл, захиалгат ажлын удирдагч, гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Сургууль судалгааныхаа үндсэн чиглэлийг бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудалд зориулан ажилласны үр дүнд манай сургуулийн багш судлаачид бүс нутаг судлалын асуудлуудаар эрдмийн зэрэг хамгаалж, докторантурт суралцаж байна.
Судалгааны ажлыг олон улсын түвшинд гаргах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд ОХУ-ын Алтайн хязгаарын их, дээд сургуулиудтай хамтран хоёр орны хил залгаа бүс нутгуудын “Хүмүүн капиталын харьцуулсан шинжилгээ”, “ХАА-н гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн кластер”, “Байгалын аялал жуулчлалын хөгжил”, “Их Алтайн хил залгаа бүс нутгуудын экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нөөц чадавхи” зэрэг судалгааны ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Түүнчлэн АНУ-ын Харвардын их сургуулиас зохион байгуулдаг дэлхийн “Макро эдийн засгийн өрсөлдөх чадвар” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд манай сургуулийн төлөөлөл оролцов.

 17

Оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажил
Манай сургууль оюутнуудынхаа эрдэм шинжилгээ, судлагааны ажлын онол-арга зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор өөрийн сургуулийн хүрээнд зохион байгуулдаг ажлуудаас гадна МУИС-ийн Оюутан конгресс, Оюутны холбооны төлөөлөгчид, шилдэг судлаач оюутнуудыг урьж, лекц, сургалт семинарт хамруулж туршлага солилцож хамтран ажилладаг.
Манай сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний ажилд оролцдог оюутны тоо жилээс жилд нэмэгдэж, эрдэм шинжилгээний ажлын ур чадвар дээшилж, цар хүрээ өргөжиж, чанар чансаа улам сайжирч, тодорхой амжилтууд гаргасаар байна. Тухайлбал,
Баруун бүсийн их, дээд сургуулидын оюутны эрдэм шинжилгээний хуралд манай сургуулийн оюутнуудын хэлэлцүүлсэн илтгэлүүд сүүлийн 8 жил дараалан тэргүүн байрт шалгарч “Алтан медаль”, 2 жил дэд байранд шалгарч “Мөнгөн медаль” хүртэн бахдам амжилт гаргасан явдал юм.
Мөн жил бүр зохион байгуулагддаг МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Орхон сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний хурал, МЗХ-оос зохион байгуулдаг “Эврика” эрдэм шинжилгээний хуралд манай сургуулийн оюутнууд тогтмол амжилттай оролцож байна.
Түүнчлэн Улаанбаатар хотноо монголын мэргэжлийн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хуралд манай сургуулийн оюутнууд эхний 3 байрт шалгарснаас гадна олон улсын чанартай эрдэм шинжилгээний хуралд манай сургуулийн оюутнууд амжилттай оролцож байна.
Турк улсад эдийн засгийн асуудлаар зохион байгуулагдсан олон улсын оюутны эрдэм шинжилгээний хурал, ОХУ –д зохион байгуулагдсан гадаадын их, дээд сургуулиудын оюутны эрдэм шинжилгээний хурал, бизнес-олимпиадад манай сургуулийн оюутны баг тогтмол оролцож, 3 –р байрт шалгарав.

16

Эрдэм шинжилгээний хурал
Манай сургууль нь аймаг орон нутаг, МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд, Бүсийн их, дээд сургуулиудын хэмжээнд эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд, төр, захиргааны болон бизнесийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулдаг ба тус сургуулийн 40 жилийн ойд зориулсан “Бүс нутгийн хөгжил: өрсөлдөх чадвар, нөөц боломж, чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдав.

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа

    Манай сургууль сүүлийн жилүүдэд дотоод, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. МУИС-ийн Бизнесийн сургууль, Шинжлэх ухааны сургууль, Орхон их сургууль, Ховд их сургууль, АШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Архангай аймаг дахь Багшийн сургууль, Дорнод аймаг дахь Багшийн дээд сургууль зэрэг төвийн болон бүсийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа тогтоож, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сайжруулах, багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, ажлын туршлага солилцох, эрдэм шинжилгээний өгүүлэл, ном, сурах бичиг бичих, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгааны ажилд оролцох зэрэг олон талаар хамтран ажиллаж байна.

    Мөн орон нутгийн төр,засгийн байгууллага, ЗДТГ, Баруун бүсийн зөвлөл, Засгийн газрын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг хөгжлийн бодлогын газрууд, ШУА-ийн харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, Бүсийн хөгжлийн академи зэрэг төвийн эрдэм шинжилгээний байгууллагуудтай эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж, бүс,орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, нутагшил суурьшлын асуудлаар төрөлжсөн судалгааны ажлуудыг хийж байна.

      Гадаад харилцааны хүрээнд ОХУ-ын Горный Алтайн их сургууль, Алтайн улсын их сургууль, ХААИС, Техникийн их сургууль,Томскийн улсын их сургууль, Тува улсын их сургууль, БНХАУ-ын ШУӨЗО-ны Санхүү, Эдийн засгийн их сургууль, Турк улсын Измир хотын Gediz их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж, зочин профессор, багш нар, оюутны төлөөлөл солилцож, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлж, эрдэм шинжилгээний хамтарсан сэтгүүл гаргаж байна.

      Мөн ОХУ-д 2 жил тутам бизнесийн чиглэлээр зохион байгуулагддаг олон улсын оюутны конкурс, Оюутны олон улсын зуны сургултуудад манай сургуулийн оюутны баг тогтмол амжилттай оролцож байна.

      Түүнээс гадна ГТХАН, Нээлттэй нийгмийн хүрээлэн, Мерси Кор, Дэлхийн зөн зэрэг олон улсын төсөл, хөтөлбөрийн газрууд, АНУ-ын Энх тайвны корпус, БНСУ-ын Өрнө-дорны соёл харилцааны хөгжлийн төв зэрэг гадаадын байгууллагуудтай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна. Мөн Энэтхэг – монголын боловсролын төвийн баруун бүс дэх салбар зөвлөлтэй хамтран ажиллаж, манай сургуулийн багш нар БНЭУ-д урт, богино хугацааны сургалтуудад суралцаж, мэдлэг мэргэжлээ дээшлүүж байна.

19 20

ОХУ-ын Алтайн хязгаарын их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид

21 22

БНХАУ-ын ШУӨЗО ны Санхүү, эдийн засгийн их сургууль

DSC0111418

Untitled Untitled1

ОХУ-ын Тува улсын их сургууль

Untitled2 Untitled3

ОХУ-ын Тува улсын БШУЯ

DSC06312 DSC06324

Турк улсын Измир хотын Gediz их сургууль