Үйлдвэрчний эвлэлийн хороо

МУИС-ийн Завхан сургуулийн Үйлдвэрчний

Эвлэлийн  Хорооны танилцуулга

 МУИС-ийн Завхан сургуулийн дэргэдэх Үйлдвэрчний Эвлэлийн Хороо нь анх 1975 онд  байгуулагдсан ба гишүүдийн хөдөлмөрлөх хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд  идэвхтэй оролцсоор ирсэн түүхтэй.

Монгол улсад өрнөсөн нийгмийн шинэчлэлтэй холбоотойгоор 1990-1998 онуудад ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаа нилээд зогсонгишиж ирсэн  боловч сургуулийн нийт багш, ажилчдын дэмжлэг туслалцаатайгаар 2002 оноос шинэчлэн зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа улам  бүр өргөжүүлсээр ирлээ.

Тус анхан шатны нэгж байгууллага нь нийт 65 гаруй гишүүд дэмжигчтэй, гишүүдийн хөдөлмөр, нийгмийн харилцааны  асуудлыг зохицуулах тал дээр сургуулийн захиргаатай нягт хамтран ажиллаж байна.

Үүний тодорхой жишээ нь хөдөлмөрийн гурван талт гэрээ болох сургуулийн захиргаа, ҮЭ-ийн хорооны дунд хэлэлцэн байгуулдаг хамтын гэрээ жилээс жилд боловсронгуй болж, хэрэгжиж байгаа явдал юм.

Манай ҮЭ-ийн хороо багш, ажилчдыг Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн холбооноос зохион байгуулагддаг  сургалт, семинаруудад тогтмол хамруулсаар ирсэн.

Манай ҮЭ-ийн хороо нь 2004, 2007 онуудад Аймгийн тэргүүний хороогоор шалгарсан.

2012 онд анхан шатны 60 гаруй хороодоос ажил үйлсээрээ тэргүүлж,  Аймгийн дэд хороогоор шалгарсан.

2014 онд Хамтын гэрээ хэрэгжүүлэгч тэргүүний байгууллагаар шалгарсан.

DSC01357

Завхан сургуулийн ҮЭХорооны бүтэц, зохион байгуулалт:

  • ҮЭХорооны дарга: С.Анхбаяр /МТТ-ийн ахлах багш/
  • ҮЭХорооны тэргүүлэгч гишүүд: Д. Оюунпүрэв /СБТ-ийн ахлах багш/, Ж. Нансалмаа /Оюутны байрын харуул/, Ч.Дүүрэнбилэг /ЕЭТ-ийн багш/, С.Шүрэнцэцэг /СБТ-ийн багш/
  • ҮЭХорооны хяналтын зөвлөлийн гишүүд: Д. Алтанхуяг /МТТ-ийн ахлах багш/, Б. Аюурзана /мужаан/,  Ю. Нандинцэцэг/ЕЭТ-ийн багш/  нар тус тус сонгогдон ажиллаж байна.

 

МУИС-ийн Завхан сургуулийн Хамтын гэрээний биелэлтийн тайлан

МУИС-ийн Завхан сургуулийн Үйлдвэрчний Эвлэлийн хороо нь 2006 оноос эхлэн хамтын гэрээг сургуулийн захиргаатай хамтран тогтмол хийж байгаа бөгөөд жил бүр 100% биелэлттэй дүгнэгдэж байна.

Энэ хичээлийн жилийн хамтын гэрээ нь (манай байгууллага нь сургалтын байгууллага тул хичээлийн жилээр хамтын гэрээгээ хийдэг) 10 зүйлтэй бөгөөд  зүйл тус бүрдээ 4-6 заалттай хийгдсэн. Манай хамтын гэрээ нь 100% биелэлттэй явагдаж байгаа ба эдгээрээс дурьдвал:

1-р зүйл нь ерөнхий зүйлүүдийг оруулж өгсөн бөгөөд тодорхойлолт хуулийн заалтуудаас оруулж өгсөн байгаа.

2-р зүйл нь хөдөлмөрийн харилцаа ба ажил олгогч ажилтан нарын хөдөлмөрийн харилцааны талаар тодорхой оруулж өгсөн.  Энэ зүйлд ямар нэгэн зөрчил гараагүй гэрээний дагуу явагдаж байгаа.

3-р зүйлд  цалин хөлс нэмэгдэл хөлс, урамшуулал, хөнгөлөлт байх ба энэ заалт маань хэвийн явагдаж байна. Жишээ нь багш ажилтны цалинг сар бүр 25-нд олгоно, ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ ямар нэгэн албан ажил хавсран гүйцэтгэж байгаа тохиолдолд үндсэн цалингийнх нь 40 хүртлэх хувь нэмж олгоно, шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүнд үндсэн цагийн тарифт цалинг 2 дахин нэмж олгоно, боловсрол, мэргэжлийн цол зэргийн нэмэгдэл тус бүр хуулийн дагуу нэмэгдэл олгоно гэх мэт заалтуудыг оруулсан. Зөрчигдсөн заалт байхгүй байна.

4-р зүйлд ажил амралтын цаг: энэ зүйлийн 4.6-д заасан заалтуудыг манай ажилтан албан хаагч нар ихээр эдэлдэг. Ажилтан албан хаагч өөрөө өргөдлөө бичээд ҮЭХ-ний даргын цохолтоор сургуулийн удирдлага чөлөөг олгодог. Үүнд энэ жил нийт цалинтай чөлөө авсан  54 багш ажилтан байна эдгээр ажилтан маань 1 удаа ажлын 15 хоног хүртлэх хугацаанд цалинтай чөлөөг авсан байна.

5-р зүйлд Нийгэм ахуйн хангамж хөнгөлөлт: энэхүү заалтуудыг ҮЭХ-ний тодорхойллолтыг үндэслэн сургуулийн захиргаа мөнгөн санхүүжилтыг олгодог. Үүнд: 5.8-ийн заалтыг үндэслэн нийт 12 ажилтан маань хамрагдаж мөнгөн тусламж авсан. Мөн 5.8.7-д заасан заалтын дагуу нийгмийн халамжид зориулан галын түлээний 2 тэвш модыг тухайн үеийн ханшаар бодож жил бүр 20 хүнд хуваан өгдөг байгаа.

6-р зүйлд Багш ажилтны мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх: энэ заалтууд мөн биелэгддэг бөгөөд нийт 8 багш ажилтан сургалтанд хамрагдсанаас 1 нь Гадаадын сургалтанд хамрагдан хөнгөлөлтөө эдлээд ирсэн байгаа.

7-р зүйл Хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах: энэ заалтанд хөдөлмөр хамгааллын хуулийн дагуу маш тодорхой оруулж өгсөн бөгөөд энэ жил нэмж зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн багаж хэрэгслийн жагсаалтын оруулж өгч мөн сургуулийн захиргаагаар авхуулж ажилдаа хэрэглэж байна. Мөн энэхүү заалтын 7.9-д заасан Эрүүл мэндийн үзлэгт жил бүр багш ажилтанг заавал хамруулна гэсэн заалт 100 хувь биелэлттэй явж байна.

8-р зүйл Хамтын гэрээнд оролцогчдын эрх үүрэг: энэхүү зүйлд хамтын гэрээ байгуулж байгаа ажил олгогч сургуулийн захиргаа ҮЭХорооны эрх үүргүүдийг тодорхой заасан байна.

9-р зүйл: ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаа явуулах нөхцөл: Энэ зүйлд ҮЭХорооны ажлыг дэмжиж өрөө тасалгаа, сандал ширээ, комьпютер, принтер зэргээр хангахын зэрэгцээ сургуулийн санхүүгийн холбогдолтой дэлгэрэнгүй мэдээлэл бусад мэдээллээр хангаж ажиллана гэж заасан бөгөөд 100% биелэлттэй явж байна.

10-р зүйл: Хамтын гэрээний хүчин төгөлдөр болох, гэрээний биелэлтэнд хяналт тавих: энэхүү заалт нь биелэгдэж хамтын гэрээний биелэлт 100% гэж дүгнэж байна.

Хамтын гэрээг 2  талаас 5, 5 хүний бүрэлдэхүүнтэй зөвшилцөн баталдаг.

Хамтын гэрээний 1% -ийг  танай байгууллагад үлдээсэн болно.

UEH