Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг МУИС-ийн Завхан сургуулийн захирал Дэд проф., Д-р М.Эрдэнэчимэг нээж ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү, эдийн засгийн анхны багш, Завхан аймгийн засаг дарга ноён Д.Батсайхан, тус сургуулийн төгсөгч Засаг даргын орлогч ноён Ч.Пунцаг оролцов.
ХБНГУ-ын Гумбольдтын Их сургуулийн Монгол судлалын салбарын профессор, судлаач оюутнуудын баг хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, хоёр сургуулийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.