Оюутны дотуур байр

Арын эгнээнд: Зүүн гар талаас харуул Б.Бор, харуул С.Гүррагчаа, урд эгнээнд үйлчлэгч Л.Одонгэрэл, харуул М.Лхагвасүрэн, зохион байгуулагч Б.Алтанцэцэг/

МУИС-ийн Завхан сургууль нь 200 оюутны багтаамжтай Дотуур байртай бөгөөд 1 байрын зохион байгуулагч, 3 жижүүр, 1 үйлчлэгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Оюутны Дотуур байр нь 40 суудалтай уншлагын танхим, интернет сүлжээнд иж бүрэн холбогдсон 12 компьютертэй Интернет төв, 5 хөргөгч бүхий хөргөлтийн өрөө, хатаалгын өрөө, шүршүүрийн 4 өрөө, 10 суудал бүхий ариун цэврийн өрөөгөөр хангагдсанаас гадна өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр 4 жигүүрийг иж бүрэн камержуулж оюутны амьдрах таатай орчинг бүрдүүлэн ажиллаж байна.

Оюутны дотуур байрны давуу тал нь:

  • 200 оюутан хүлээн авах хүчин чадалтай.
  • Нэг тасагт харьцангуй цөөхөн оюутан амьдарна.
  • Үнэ төлбөргүй компьютер, интернетээр үйлчилнэ.
  • Тасгуудын тохижолт, соёлжилт сайн.
  • Нийтийн халуун усаар төлбөргүй үйлчилнэ.
  • Төлбөр хамгийн бага.
  • Төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
  • Оюутны байранд зөвхөн оюутан амьдрах журамтай.

Дотуур байрны оюутны зөвлөл

05

2018-2019 оны хичээлийн жилд Завхан сургуулийн Дотуур байрны Оюутны зөвлөл нь нийт 6 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • Байрны зөвлөлийн дарга                                   Р.Энхцэцэг
  • Нарийн бичиг                                                      О.Сайханбаяр
  • Спорт хариуцсан тэргүүлэх гишүүн                   Б.Содномший
  • Эрүүл мэнд хариуцсан тэргүүлэх гишүүн         Ч.Дэнсмаа
  • Эд хөрөнгө хариуцсан тэргүүлэх гишүүн          П.Эрдэнэбилэг
  • Урлаг хариуцсан тэргүүлэх гишүүн                   Ш.Юмжирдулам нар тус тус ажиллаж байна.

Байрны зөвлөлийн гишүүд нь холбогдох дүрэм, журмын хүрээнд хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулан үйл ажиллагаагаа явуулж оюутнуудыг идэвхитэй оролцуулах талаар нилээдгүй ажлуудыг зохион байгуулан ажилладаг.

Оюутны Дотуур байрны “Интернет төв”-д оюутан залуус нь чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой.

Мөн Оюутны Дотуур байранд “Чийрэгжүүлэлтийн өрөө”-г шинээр нээн ажиллуулж байгаа тул оршин сууж буй оюутан залуус та бүхнийг өргөнөөр үйлчлүүлэхийг урьж байна.

 03