Хөтөлбөрийн нэр |
Товч танилцуулга |
Сургалтын төлөвлөгөө |
Нягтлан бодох бүртгэл
|
МУИС-ийн Завхан сургууль нь Нягтлан бодох бүртгэлийн дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:
1. Нягтлан бодох бүртгэлээр бакалавр
Өдрийн сургалтаар
- Нягтлан бодогч
- Татварын нягтлан бодогч
- Нягтлан бодогч, хяналт шалгалт
- Нягтлан бодогч, мэдээлэл зүй
Эчнээ сургалтаар
2. Төгсөлтийн дараах сургалт
- Магистр, магистрын бэлтгэл
Мэдлэг, ур чадвар
- Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бизнесийн эрх зүй, маркетинг, санхүү, зээл, мөнгөний онол, тоон болон статистик шинжилгээний аргууд,
- Мэдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютерээр боловсруулах программ хангамжийн мэдлэг,
- Нягтлан бодох бүртгэлийн үндэс, бүртгэлийн бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа,
- Санхүүгийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүй,
- Зардлын бүртгэл, зардлыг төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг тооцох, хэлбэлзэлд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх арга зүй,
- Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийдэл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлууд,
- Санхүүгийн тайлангийн аудитын арга зүй, олон улсын стандарт;
- Бизнесийн нэгдсэн тайлан болон засгийн газар, төрийн бус байгууллагуудын бүртгэл, тайлагналын онцлог;
- Татвар, даатгал, нийгмийн даатгалын төлбөр тооцоо, тайлагналын тогтолцоо;
- Нягтлан бодох бүртгэлийн ажилтаны мэргэжлийн ёс зүй.
|
Файлаар харах
|
Санхүү
|
МУИС-ийн Завхан сургууль нь Санхүүгийн дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:
1. Санхүүгийн бакалавр
Өдрийн сургалтаар
- Санхүү (Санхүүгийн менежмент)
- Санхүү (Төрийн санхүү)
Эчнээ сургалтаар
2. Төгсөлтийн дараах сургалт
- Магистр, магистрын бэлтгэл
Хөтөлбөрийн зорилго:
“Орчин үеийн санхүүгийн шинжлэх ухааны онол, үзэл баримтлал, зарчим, арга зүйд суурилан түүнийг бүтээлчээр хөгжүүлэх; амьдралд хэрэгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх болон санхүүгийн мэргэжлийн сургалтыг олон улсын жишигт нийцүүлэхэд оршино”
Давуу тал:
- Макро болон микро эдийн засгийн аль ч түвшинд ажлын байраар хангагдах.
- Төрийн санхүүгийн орчин үеийн шинэ онол, үзэл баримтлал, хандлага зарчим, арга зүйг эзэмшин түүнийг бүтээлчээр амьдралд хэрэгжүүлэх
- Макро түвшинд санхүүгийн бодлого боловсруулахад оролцох боломжтой.
Төгсөөд ажиллах боломжтой байгууллагууд:
№ |
Төгсөөд ажиллах салбар |
Ажлын байр |
1 |
Сангийн яам, түүний харъяа хэрэгжүүлэгч агентлагуудад (Татварын Ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар), агентлагууд болон бусад яамдын Санхүү хөрөнгө оруулалтын газар, хэлтсүүдэд |
Сангийн яам түүний газар хэлтсүүдэд: мэргэжилтэн, эдийн засагч, шинжээч
Бусад яамд, агентлагуудад:
Санхүүч, эдийн засагч, Татвар болон гаалийн байгууллагад татвар/ гаалийн улсын байцаагч, хяналтын улсын байцаагч |
2 |
Аймаг, нийслэл, сум дүүргийн Санхүү-эдийн засаг төрийн сангийн газар, хэлтэст |
Төсвийн мэргэжилтэн, орлогын мэргэжилтэн, эдийн засагч, төлөвлөгч |
3 |
Бүх төсөвт байгуулага, Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт |
Санхүүгийн мэргэжилтэн, хөрөнгө оруулалт- худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, эдийн засагч, |
4 |
Үндэсний аудитын төв болон орон нутгийн байгууллагууд |
Хянан шалгагч, аудитор |
|
Файлаар харах
|
Банк
|
Хөтөлбөрийн зорилго:
“Банкны мэргэжлээр хөдөлмөрийн зах зээл дэх бодит эрэлтэд нийцсэн чадварлаг боловсон хүчин болон салбарын тэргүүлэх судлаач, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэхэд оршино.”
Давуу тал:
- Банкны салбарын боловсон хүчний эрэлт хэрэгцээ өндөр учир ажлын байраар бүрэн хангагдах боломжтой;
- Макро түвшинд санхүү, мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, чадвар эзэмших;
- Банкны хөрөнгийг удирдах, банкны эрсдэл, хөрвөх чадварыг удирдах, зах зээлийн судалгаа хийх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зэрэг банкны байгууллагын бүх түвшинд ажиллах онолын мэдлэг, практик ур чадвар, дадал эзэмших;
|
Файлаар харах
|
Маркетинг
|
Мэдлэг, ур чадвар
- Маркетингийн үйл ажиллагааг оновчтой удирдаж, зохион байгуулах;
- Зах зээлийн эрэлт, борлуулалтыг урьдчилан таамаглах;
- Маркетингийн судалгааны арга зүйд суралцаж, бие даан судалгаа хийх чадвар эзэмших;
- Маркетингийн төлөвлөгөө, хөтөлбөрийг төлөвлөх, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, хянах;
- Зах зээлийг хэсэгчилж, зорилтот зах зээлийг сонгох, хоногшуулалтын стратегийг хэрэгжүүлэх;
- Реклам сурталчилгааны төлөвлөлт, бодлого, хөтөлбөр, стратегийг боловсруулах;
- Компьютер, график дизайны программууд дээр ажиллаж, бүтээл хийж сурах;
- Байгууллагын рекламны иж бүрдлийн дизайныг зохион бүтээж, боловсруулан, зах зээлд таниулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулах;
- Бүтээгдэхүүн, брэнд хөгжүүлэлт хийж, шинэ бүтээгдэхүүн бий болгох, үнэ тогтоох, идэвхжүүлэлт, борлуулалтын асуудлыг хариуцан ажиллаж бүтээлч санаачилгыг хөгжүүлнэ.
|
Файлаар харах
|
Бизнесийн менежмент
|
Мэдлэг, ур чадвар
Менежментийн хөтөлбөрт суралцсанаар дараах ерөнхий мэдлэг ур чадварыг эзэмшинэ.
- Микро, макро түвшний эдийн засгийн онолын асуудлыг судлан эзэмших
- Аж ахуйн нэгж байгууллагад төлөвлөх, шийдвэр гаргах үр ашигтай системийг бүрдүүлэх
- Стратеги болон төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудыг бүрдүүлэх, хэрэгжүүлэлтийг удирдан зохион байгуулах онол, арга зүйн мэдлэг эзэмших
- Тоон шинжилгээний болон эконометрик, статистикийн аргуудыг эзэмших, хэрэглэх
- Байгууллагын орчны шинжилгээ хийх, шийдвэр гаргах, төлөвлөгөө боловсруулах арга, загваруудыг хэрэглэх
- Зорилго, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудын онцлог, ач холбогдол, уялдаа холбоог тайлбарлах чадвартай байна.
|
Файлаар харах
|
Худалдаа
|
Мэдлэг, ур чадвар
- Худалдаа, бизнесийн салбарын төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
- Монгол улсын импорт, экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд экспертиз хийх;
- Худалдааны салбарын хуулийн хэрэгжилт, хүнсний хангамж, аюулгүй байдалд хяналт тавих, зохицуулалт хийх;
- Худалдааны байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
- Бөөний болон жижиглэн худалдааны газрын төлөвлөлтийн загвар боловсруулах;
- Худалдааны салбарыг автоматжуулах, техник, технологийн шинэчлэл, дэвшлийг нэвтрүүлэх;
- Худалдааны газрын бараа, үйлчилгээний нэр төрлийг оновчтой бүрдүүлэх, өргөжүүлэх, шинэчлэх;
- Цахим худалдааны бизнесийг төлөвлөх, эрхлэн гүйцэтгэх;
- Бөөний болон жижиглэн худалдааны газрын борлуулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Нийлүүлэлтийн сүлжээ, хангамж, логистикийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
- Худалдааны салбарын зах зээл, өрсөлдөгчийн судалгаа, шинжилгээ хийх.
|
Файлаар харах
|