1974-1975 он | |||
Худалдаа, бэлтгэл, нийтийн хоолны байгууллагуудыг мэргэжлийн ажилчин, боловсон хүчнээр хангах, худалдаа үйлчилгээнд соёлч байдал, дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх зорилгоор БНМАУ-ын Худалдаа Бэлтгэлийн Яамны сайдын 1974.6.04-ний өдрийн 102 тоот тушаалаар Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд, Хөвсгөл, Увс, Өвөрхөнгай аймгуудын сургалтын төв болгож Завхан аймгийн Улиастай хотод Худалдааны ТМС-ийг байгуулсан бөгөөд захирал 1, хичээлийн эрхлэгч 1, онолын багш 6, мастер багш 7, ажилтан, ажилчид 12, 200 сурагч, 7 бүлэгтэйгээр анхныхаа сургалт хүмүүжлийн ажлаа 1974 оны 9-р сарын 01-нд нээсэн нь одоогийн МУИС-ийн Завхан аймаг дахь Эдийн засгийн салбар сургуулийн анхны гал голомтыг асаасан үйл явдал болсон билээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975.6.20-ны өдрийн 313-р тогтоолоор манай сургууль Худалдааны техникум, ТМС болон өргөжин зохион байгуулагдаж баруун 9 аймаг төдийгүй Дорноговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгуудад төгсөгчдөө илгээсэн нэр хүндтэй сургууль, эрдмийн уурхай болон хөгжиж иржээ. |
1975-1992 он | |||
Худалдааны техникум – ТМС нь 1975-1976 оны хичээлийн жилд сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа онолын багш 13, мастер багш 7, ажилчид 23, ТМС-ийн сурагчид 206, техникумын сурагчид 100, нийт 306 сурагч, 11 бүлэгтэйгээр эхэлж 1980 он гэхэд 500 гаруй сурагчидтай болж Техникумд нягтлан бодогч, эдийн засагч, нийтийн хоолны техник технологич, түүхий эд бэлтгэл судлал, бараа судлалын мэргэжлээр, ТМС-д худалдагч, нярав, касс, тогооч, зөөгч зэрэг 10 мэргэжлээр боловсон хүчнийг бэлтгэж байв. Сургууль хэд хэдэн хичээлийн байр сольж хичээллэж байгаад 1978 онд 960 оюутны багтаамжтай одоогийн хичээлийн байранд оржээ. |
1992-1999 он |
1992 он гэхэд техникумын 17 дахь, ТМС-ийн 18 дахь төгсөлт болж 5000 гаруй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж худалдаа бэлтгэл, нийтийн хоолны байгууллагуудад илгээжээ. өрчилж дипломын дээд боловсрол олгодог сургалттай болгов. 1992 оноос Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр оюутан элсүүлж 3 жил сурган 1995-1996 онд 158 хүнд дипломын дээд боловрол олгосон бол бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх тогтолцоонд шилжсэнээр 2000 он хүртэл 396 оюутныг бакалаврын зэрэгтэйгээр төгсгөжээ. |
1999-2010 он |
Эдийн засгийн коллежийг МУИС-ийн захирлын 1999 оны 11-р сарын 16-ны өдрийн 536 дугаар тушаалаар МУИС-ийн Завхан дахь салбар сургууль болон өөрчилж маркетинг, менежмент, банк, санхүү, нягтлан бодох мэргэжлээр 1998 онд БАКАЛАВР зэрэгтэй анхны 115 хүнийг төгсгөснөөс хойш эдийн засгийн мэргэжилтэй боловсон хүчин 1300 гаруй хүнийг бакалавр зэрэгтэй төгсгөөд байна. |
2010-2016он |
2010 онд Засгийн газрын шийдвэрээр МУИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн статустай болж МУИС-ийн Завхан сургууль болж өргөжсөн. |