Монгол Улсын Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль тэдгээрт нийцүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журамд үндэслэн Монгол Улсын Их Сургуульд дээд боловсролын бакалавр, магистрын зэрэг олгох сургалт зохион байгуулдаг.
Бакалаврын зэрэг олгох сургалтын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнийг нийгмийн идэвхтэй гишүүн байхад зайлшгүй шаардлагатай бүтээлч, логик сэтгэлгээтэй, санаачлагатай, шинжлэх ухаанч шийдвэр гаргадаг, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг эзэмшсэн, ёс зүйтэй, мэргэжлийн мэдлэг, ур чадвартай дээд боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.
Магистрын зэрэг олгох сургалтын зорилго нь бакалаврын боловсролтой иргэнд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, инновацийн хүрээнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний удирдагч, зөвлөхийн удирдлага дор судалгаа шинжилгээний ажлыг ахисан түвшинд хийж, судалж буй асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлийн хувилбар боловсруулж, оновчтой сонголт хийхэд шаардагдах мэдлэг, чадвар, ёс суртахуун төлөвшүүлэхэд орших ба сургалтын төрлийг мэргэжлийн болон судалгааны гүнзгийрсэн төрлүүдээр явуулж байна.
МУИС-ийн Завхан сургуулийн сургалт оюутны алба нь дараах бүрэлдэхүүнтэй:
Д.Алтанхуяг Сургалтын албаны дарга
И-мэйл хаяг: altankhuyag@num.edu.mn
Ч.Дэлгэрмаа Оюутны үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн
И-мэйл хаяг: ch_deegii212006@yahoo.com, ch_deegii@num.edu.mn
У.Цэцэгжаргал Хөтөлбөр, Сиси хариуцсан мэргэжилтэн
И-мэйл хаяг: tsetsegjargal.u@num.edu.mn
МУИС-ийн Завхан сургуулийн сургалт, оюутны албаны үйл ажиллагаа:
Сургалт, оюутны алба нь тэнхим, багш, оюутны үйл ажиллагааг холбогдох дүрэм, журмын хүрээнд уялдуулан зохицуулах, хичээл сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд удирдлага арга зүйгээр хангах ажлыг хариуцан гүйцэтгэж байна. Тухайлбал:
- Сургалтын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн дадлагыг хянах, зохион байгуулах
- Суралцагчийн багц цагийг тооцох анги дэвшүүлэх
- Суралцагчийг шалгалтанд оруулахтай холбоотой харилцааг зохицуулах, шийдвэрлэх хянах
- МУИС-ийн дүрэм журамын хүрээнд элсэлт, төгсөлтийн ажлыг зохион байгуулах
- Суралцагчийн бие даасан үйл ажиллагааг дэмжих, хичээлээс чөлөөлөх, шалгалт өгөх зэрэг үйл ажиллагааг холбогдох тэнхмүүдтэй хамтран зохион байгуулах
- Суралцагчийн шилжилт хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх
- Мэдээллийн технологийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хянах
- Оюутны байгууллагын үйл ажиллагааг зөвлөн чиглүүлэх
- Хичээлийн хуваарь, цагийн ноогдлоор дамжуулан хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих
- БСШУСЯ-ны Боловсролын зээлийн санд /буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл/ оюутан хамруулах
- Оюутан цэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх
Байршил: МУИС-ийн Завхан сургуулийн хичээлийн байр, 104 тоот.
Утас: 70463949; 70462398