Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны алба нь сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлж, чанар чансааг дээшлүүлэх, дээд боловсролын үйлчилгээг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, сургуулийн дотоод, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус албаны бүрэлдэхүүнд Баруун бүсийн судалгааны төв, Бизнесийн сургалт, үйлчилгээний төв, Гадаад хэл, компьютерийн төв болон номын сан үйл ажиллагаагаа явуулж байна.
Баруун бүсийн судалгааны төв нь бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлуудыг онол, арга зүйн зохих түвшинд судалж, төр, засгаас шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд шаардлагатай судалгаа, зөвлөмжөөр хангах чиглэлээр ажиллаж байна.
Бизнесийн сургалт, үйлчилгээний төв нь бие дааж болон зохих түвшний төр, захиргааны байгууллага, дотоод, гадаадын сургалт, судалгааны байгууллагуудтай хамтран харилцагч байгууллагын санхүүгийн удирдлага, маркетинг, менежментийг сайжруулах чиглэлээр зөвлөгөө өгөх, сургалт явуулах, бизнес төлөвлөгөө болон төсөл, хөтөлбөр боловсруулах, байгууллагын ажилтан, албан хаагчид, хувь хүмүүсийн мэдлэг мэргэжил дээшлүүлэх, мэргэжил олгох шаталсан сургалт явуулах зэрэг үйл ажиллагаа явуулж байна.
Гадаад хэл, компьютерийн төв нь харилцагч байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэдийн гадаад хэл, компьютерийн мэдлэгийг дээшлүүлэх шаталсан сургалт явуулах, байгууллага болон иргэдийн захиалгаар орчуулга хийх, комьпютерийн засвар үйлчилгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны албаны бүрэлдэхүүн
№ | Овог, Нэр | Албан тушаал | Эрдмийн зэрэг, цол | И-мэйл хаяг |
1 | С.Цацрал | Судалгааны төв хариуцсан мэргэжилтэн | Доктор (PhD) | tsatsrals@num.edu.mn |
2 | Я.Эрхэмбаяр | Номын санч | Магистр | finest_0824@yahoo.com |
Эрдэм шинжилгээ, судалгаа
Багш нарын судалгаа, эрдэм шинжилгээ: Тус сургууль нь эрдэм судлалын ажлыг тэргүүн зэрэгт тавьж, багш нараа эрдэмжүүлэх, тэдний эрдэм шинжилгээний ажилд тал бүрийн дэмжлэг үзүүлэх, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч ажиллаж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд манай багш нар сургууль, аймаг, бүс, улс, олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад 200 гаруй эрдэм шинжилгээний илтгэл, дотоод болон гадаадын мэргэжлийн сэтгүүлүүдэд 100 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл, 50 гаруй орчуулга, ном сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлсэн байна. Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанар чансааг дээшлүүлэх олон улсын стандартын ISSN индекс болон инфакт фактор бүхий гадаадын сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлдэг багш нарын тоог нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Түүнчлэн багш нарын эрдэм судлалын ажлыг идэвхжүүлэх үүднээс Эрдмийн сар аян болон мэргэжлийн их семинар, бүс, улс, олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна. Мөн “Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийг жил бүр эрхлэн гаргаж сургалт, эрдэм шинжилгээний ажилд ашиглахаас гадна багш нарын эрдэм шинжилгээний бүтээлийг нийтийн хүртээл болгож байна.
Оюутны судалгаа, эрдэм шинжилгээ: Сургууль оюутнуудынхаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, арга зүйн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, дадлага, туршлага олгох зорилгоор оюутнуудын дунд Эрдмийн сар аян зохион байгуулахаас гадна МУИС, Оюутан конгресс, Оюутны холбоо болон бусад боловсрол, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудтай хамтарч эрдэм шинжилгээний хурал, сургалт, семинар, уралдаан, тэмцээн зохион байгуулах, шилдэг эрдэмтэн, судлаач, оюутнуудыг урьж лекц, ярилцлага хийх, туршлага солилцох, оюутан солилцох ажлуудыг тогтмол хийж байна.
Оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхол, ур чадвар дээшилж, оролцоо нь жилээс жилд нэмэгдэж сургууль, аймаг, бүс, улс, олон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал, уралдаан, тэмцээн, олимпиадад тогтмол амжилттай оролцож байна.
Дотоод, гадаад хамтын ажиллагаа: Манай сургууль сүүлийн жилүүдэд дотоод, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж МУИС-ийн Бүрэлдэхүүн сургууль, Баруун бүсийн их, дээд сургууль, Завхан аймгийн ЕБС-тай хамтын ажиллагаа тогтоож, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сайжруулах, багш нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ном, сурах бичиг гаргах, сургуулиа танилцуулах сурталчлах зэрэг олон талаар хамтран ажиллаж байна. Мөн Монгол банк болон бусад банк, санхүүгийн байгууллага, боловсролын байгууллагуудтай хамтарч шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, судалгааны үр дүнг нийтийн хүртээл болгох үүднээс эрдэм шинжилгээний хурал, мэргэжлийн мэтгэлцээн, уралдаан, тэмцээн зохион байгуулж байна.
Орон нутгийн төр, захиргааны байгууллага, ЗДТГ, Баруун бүсийн зөвлөл, Засгийн газрын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг хөгжлийн бодлогын газрууд, ШУА-ийн харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэн, Бүсийн хөгжлийн академи зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан технологийн сан, Дээд боловсрол шинэчлэлийн төсөл зэрэг төслийн байгууллагатай эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж бүс, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хөдөлмөрийн зах зээл, нутагшил суурьшлын асуудлаар 20 гаруй захиалгат төсөл, судалгааны ажлууд хийж гүйцэтгээд байна.
Гадаад харилцааны хүрээнд ОХУ-ын Горный Алтайн их сургууль, Алтайн улсын их сургууль, Тува улсын их сургууль, БНХАУ-ын ШУӨЗО-ны Санхүү, Эдийн засгийн их сургууль, Турк улсын Измир хотын Gediz их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажил, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Түүнчлэн ОХУ-д 2 жил тутам бизнесийн чиглэлээр зохион байгуулагддаг олон улсын оюутны конкурс, Оюутны олон улсын зуны сургалтуудад манай сургуулийн оюутны баг тогтмол оролцож, зочин профессор, багш солилцоо явуулж, Горный Алтайн их сургуулийн аспирантурын хөтөлбөр 3 багш хамрагдаж байна.