Сургуулийн аврага шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн

МУИС-ИЙН ЗАВХАН СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ

САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

ЗОРИЛГО: Их сургуульд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын спортыг дэмжих, тамирчдад шатлалтайгаар ур чадвараа дээшлүүлэх нөхцөл бололцоогоор хангах, оюутан залуучуудыг хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтэч хамт олон бүрдүүлэхэд оршино.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:  Ерөнхий Эрдмийн тэнхим

ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА: 2019 оны 09 сарын 27-28-ны өдрүүдэд Сургуулийн Спорт  зааланд

ХАМРАХ ХҮРЭЭ: 1-4-р түвшний оюутнууд, багш ажилчдын баг

ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ: Тэмцээнд дараах журмыг мөрдөнө

  • Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцогч багуудыг А В хэсэгт хувааж тойргоор явуулна. Хэсэг тус бүрээс эхний 2 багийг дараагийн шатны тоглолтонд шалгаруулна.
  • Нэг багт 6 тамирчин тоглоно.
  • Түвшин болон анги холилдохгүй
  • Мэргэжил холилдохгүй
  • Багийн хувцас жигдэрсэн, энгэрийн болон арын дугаартай байх
  • Мэдүүлгээ хугацаа хоцролгүй өгөх
  • Талбайд 2-с илүү минут хүлээлгэвэл тоглолтоос хасах

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:

1-р байр    Өргөмжлөл, медаль

2-р байр    Өргөмжлөл, медаль

3- байр    Өргөмжлөл, медаль

Тэгш тоглогч  /эрэгтэй 1, эмэгтэй 1/         өргөмжлөл, мөнгөн шагнал

Шилдэг холбогч / эрэгтэй 1, эмэгтэй 1/   өргөмжлөл, мөнгөн шагнал