Аймгийн Цагдаагийн газрын орлогч дарга дэд хурандаа Б.Батдэлгэр, цагдаагийн дэслэгч, сэтгэл зүйч, П.Даваахүү нар оюутнуудад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”, “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн заалтуудыг сурталчилан таниулж “Завхан аймгийн 2016 оны эхний 10 сарын Эрүү, Хэв журмын нөхцөл байдал”-ын талаар мэдээлэл хийж сэтгэл зүйн зөвөлгөө өгч лекц уншлаа.
Лекцэнд 1А анги зөвлөх багш Д.Нар-Од, 2А анги зөвлөх багш Д.Эрдэнэсоёл, ТА3-1 анги зөвлөх багш Г.Уранбаяр, мөн тэнхимийн харъяа АС3-1, АС4-1, ТА4-1 ангийн 70 орчим оюутнууд, багш нар хамрагдлаа.