МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬД МАГИСТРАНТ, ДОКТОРАНТААР СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА
МУИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн өвлийн магистр, докторын хөтөлбөрийн элсэлт эхэллээ. Элсэлтийн бүртгэл: 2016 оны 11-р сарын 17-ноос 2017 оны 01-р сарын 08 (ХЗС-01-р сарын 05)-ныг хүртэл Бүртгэл хаяг: http://burtgel.num.edu.mn зөвхөн цахим хэлбэрээр явагдана.
Бүртгэлийн хураамж: 25.000₮ төгрөг
Элсэлтийн шалгалт: 2017 оны 01-р сарын 09-ноос 13-ны хооронд (ХЗС 01/06-нд) авах ба хуваарийг бүртгэлийн системээр зарлана.
Цахим бүртгэл хийгдсэний дараа Таны бүртгэлийн дугаар гарч ирэх бөгөөд түүнийг тэмдэглэн авч шалгалтанд орохдоо тухайн дугаараар шалгуулна.
МУИС-ийн Магистр, докторын хөтөлбөрт оюутан элсүүлэх журам болон бусад мэдээлэл, элсэлт авах мэргэжлийн чиглэлүүдийг http://burtgel.num.edu.mn мөн http://graduate.num.edu.mn цахим хуудаснаас авч болно.
Утас: 321983, 7730-7730-11-22, 1121, 1145
МУИС СУРГАЛТЫН НЭГДСЭН АЛБА
Завхан сургуулийн магистрын сургалт явуулах мэргэжлийн чиглэл
Завхан сургууль, Сургалтын алба
Утас: 70462398, 70463949