Дэлхийн оюутны эрхийг хамгаалах өдрийн хүрээнд МУИС-ийн Завхан сургуулийн “Оюутны зөвлөл”-ийн тэргүүлэгч гишүүд болон оюутнуудын төлөөлөл 2016.11.17 өдөр МУИС-ийн Завхан сургуулийн удирдлагуудтай уулзан “Оюутнаа сонсъё” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн хүрээнд “Оюутан солилцоо” хөтөлбөр, онлайн сургалтын төрөл, хэлбэр, оюутны зээл, тэтгэлэгт хөтөлбөр, оюутны зөвлөлийн үйл ажиллагаа цаашдын чиг хандлага зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргасан бөгөөд энэ хичээлийн жилийг “Гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй” жил болгохоор шийдвэрлэв.