МУИС-ийн Завхан сургуулийн оюутнуудын хүрээнд явагддаг “Эрдмийн сар-1” аян амжилттай зохион байгуулагдав. Аяны хөтөлбөрийн хүрээнд холбогдох алба нэгж, тэнхмүүд, Оюутны зөвлөлөөс эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр оуютнуудад хандсан үр дүнтэй олон ажлууд зохион байгуулагдсны зэрэгцээ оюутны эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттай дохион байгуулагдав. Эхний шатны хурал 5 хэсэгт хуваагдан явагдаж, шилдэг 25 илтгэлийг, 2- шатанд шилдэг 5 илтгэлийг шалгаруулж, шагнал урамшуулал олгов. Оюутнуудын сонирхол хүсэлтийн дагуу хичээлийн жилийн 2-р улиралд эрдэм шинжилгээний хурлыг тодорхой чиглэлүүдээр дахин зохион байгуулахаар шийдвэрлэв.
Англи хэлний багш Н.Ариунбилэг, Jim нар “Цагийн менежмент” лекц уншив
Багш Д.Алтанхуяг “Дисперсийн шинжилгээний үр дүнг судалгаанд ашиглах нь” лекц уншив
Оюутны эрдэм шинжилгээний 1 шатны хурлын үйл ажиллагаа
Оюутны эрдэм шинжилгээний хурлын 2- р шатны шилдэг илтгэлүүд
I байр: Цогзолмаа АС4-1 “Долларын ханшийн өөрчлөлтөнд нөлөөлж буй хүчин зүйл” Удирдсан багш Д.Нар-Од
II байр: Оюундэмбэрэл AC4-1 “Өртгийн системийн харьцуулсан судалгааны дүгнэлт” Удирдсан багш Д.Нар-Од
III байр: Отгонбилэг 1a “FACEBOOK хэрэглээ, түүний сөрөг талууд” Удирдсан багш Ю.Нандинцэцэг
IY байр: Д.Тунгалаг ВА4-1. “Монгол улсын банкны тогтолцоог боловсронгуй болгох” Удирдсан багш С.Ням-Очир
Y байр: Э.Золзаяа АС4-1. “Аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн бүтээмжинд хийсэн шинжилгээ” Удирдсан багш Б.Болорчимэг