Бизнес, Эдийн Засгийн Тэнхмийн мэргэжил сурталчлах аян 2016 оны 03 дугаар сарын 13-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Аяны хүрээнд дараах үйл ажиллагаануудыг зохион байгууллаа.
“Эдийн засгийн өсөлт ба Солоугийн загвар” лекц
2016 оны 03сарын 13-ны 15 цагт оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эдийн засгийн өсөлтийг тайлбарладаг олон загваруудаас өргөн хэрэглэгддэг Р.М.Солоугийн загварыг тайлбарлах зорилгоор тэнхмийн багш Д.Бямбдорж нийт оюутнуудад зориулан уншлаа. Лекцинд нийт 80 орчим оюутан залуус хамрагдлаа.
“Маркетингийн өдөрлөг”
2016 оны 03 сарын 14, 15-ны өдрүүдэд Маркетингийн өдөрлөг үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаа нь оюутан суралцагчид нь суралцах явцдаа маркетингийн мэргэжлийн хичээлүүдийн хүрээнд төрийн болон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулахад чиглэсэн сурталчилгаа явуулах зорилготой.
Энэхүү үйл ажиллагаанд 2, 3 -р курсийн оюутнууд оролцсон ба Юнител, Мобиком, Хаан банк, “Удвал” бэйкери, Мөнхөд мандаг ХХК, зэрэг 5 байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдан борлуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
“Гаалийн олимпиад “
Тэнхмийн мэргэжлийн ангийн оюутнудын дунд зохион байгуулсан энэхүү олимпиадад Гаалийн 3 болон 4-р курсийн 16 оюутан оролцсон ба
1-р байранд CU4-1 ангийн оюутан Отгонцэцэг,
2-р байранд CU4-1 ангийн оюутан Отгонзаяа нар шалгарлаа.
“Монгол гоёл-Монгол соёл” өдөрлөг
“МОНГОЛ СОЁЛ-МОНГОЛ ГОЁЛ” үндэсний хувцастай нэг өдөр, өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд сургуулийн нийт багш ажилчид оюутан залуус монгол үндэсний хувцасаараа гоёж, монгол үндэсний шагай наадгайгаар тоглож анги хамт олон найз нөхдөөрөө зургаа татууллаа.
“ЭКО аялал”
Бизнес Эдийн Засгийн тэнхим нь жил бүр уламжлал болгон мэргэжлийн ангийн оюутнууд, тэнхмийн багш нартай хамт эко аялалыг зохион байгуулдаг билээ . Энэ удаагийн аялалыг Мөстийн аманд зохион байгууллаа.