“Оюутнаа сонсьё-2” хэлэлцүүлгэ

2017 оны 11-р сарын 17-ний 1500 цагт МУИС-ийн Завхан сургуулийн Захиргааны зөвлөл болон Оюутны зөвлөлтэй хамтран Оюутны эрхийг хамгаалах өдөрт зориулан “Оюутнаа сонсьё-2” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулав.

Энэ үеэр Сургалтын албаны дарга Д.Нар-Од, Бүртгэл, санхүү, бизнесийн удирдлагын тэнхмийн эрхлэгч Ж.Норолхоожав, Хэрэглээний шинжлэх ухааны тэнхмийн эрхлэгч Д.Алтанхуяг нар оюутнуудад тулгамдаж буй ямар асуудлууд байна, тэтгэлэгт урамшуулалд  хэрхэн хамрагдах, сурах орчин нөхцөл хангалттай эсэх, цаашид хэрхэн ажиллах талаар санал бодлыг нь сонсож заавар зөвлөгөө өгөв.

oyutnaa-sonsii

 

Хэлэлцүүлэгт оюутны зөвлөлийнхөн болон оюутны төлөөллүүд оролцож санал бодлоо солилцов.

oyutnaa-sonsii1

oyutnaa-sonsii2

Нийт оюутан залуусын та бүхний минь

            Сурах их үйлст нь хязгаар гэж буй байг

            Сурсан мэдсэн зүйлс нь яндашгүй их байх болтугай.