“САЙН ҮЙЛСИЙН АЯН” амжилттай явагдаж өндөрлөлөө.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аяны хүрээнд “Сайн үйлсийн аян”-ыг 2017.11.01-11.17-ны хооронд явуулсан. Аянд сургуулийн удирдлага, багш, ажилтан албан хаагчид, оюутан залуус, мэргэшсэн нягтлан бодогчдын институтын хамт олон идэвхитэй сайн оролцлоо.
Богдын гол багийн иргэн Мөнхжаргал нь өрх толгойлсон, 4 хүүгийн хамт амьдардаг. Энэхүү айлыг сонгож аяны хүрээнд цугласан хандивын зүйлсүүдийг 2017.11.17-ны 1600 цагт гэрт нь очиж албан ёсоор гардуулав.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС