МУИС: Сургалтын албаны мэргэжилтэн нарыг чадавхижуулах сургалт боллоо

IMG_3203

МУИС-ийн Сургалтын албаны мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт боллоо. Сургалтын албаны мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүргийн дагуу тэднийг мэргэшсэн мэргэжилтэн болгох, багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд сургалтын зорилго оршиж буй юм.

Нэгдсэн сургалтад 80 орчим мэргэжилтэн хамрагдлаа.

МУИС-ийн Сургалтын нэгдсэн алба нь бүрэлдэхүүн сургуулийн Сургалтын албатайгаа нийлээд 80 орчим эрхлэгч, мэргэжилтэнтэй үйл ажиллагаагаа явуулдаг.

Сургалтын алба нь МУИС-д идэвхитэй болон идэвхигүй төлөвт сурч байгаа бакалавр, магистр, докторын түвшний 14 мянга орчим суралцагч, 1600 орчим үндсэн бөгөөд гэрээт, цагийн багш, 6 байранд байгаа анги танхимын зохицуулалтыг хийж үйлчлэн, бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллаж байна.

Сургалтын албаны мэргэжилтнүүд иргэдийг сургуулийн талаархи мэдээлэл, дүрэм журмын тухай ойлголтоор хангахаас авахуулаад, элсэлт, шалгалт, төгсөлт гээд сургалттай холбоотой бүхий л асуудлыг зохион байгуулж ажилладаг.

http://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/03/IMG_3156-768x512.jpg