Санхүү, Банкны тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг санхүүгийн байгууллагуудын дундах нөхөрсөг спорт, мэргэжлийн ур чадварын тэмцээн

БАНКНЫ ТЕЛЛЕРҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН   МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН

                

Завхан аймаг дахь Монгол банкны салбар, МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү банкны тэнхимийн хамтарсан Орон нутаг дахь салбар банкуудын теллерийн мэргэжлийн ур чадварын тэмцээнийг  2018.10.06-нд 14:00 цагт 204 танхимд зохион байгуулсан.

Уг тэмцээнд банк бүрээс 1-3 Теллер оролцож,  дараах төрөл үе шатаар явагдсан:

  • Мөнгө ялгах, бүслэх, тоолох” тэмцээн
  • “Тооны машины” тэмцээн
  • “Мөнгөний стандарт шаблом ашиглах” тэмцээн
  • “Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээ ба Бэлэн бус төлбөр тооцоо” сэдэвт дэвшүүлж буй оновчтой шийдэл, санаа, уриалга

Тэмцээн тус бүрээр гүйцэтгэл болон хугацааг харгалзан дүгнэн ерөнхий оноог гаргасан.

Теллерийн ур чадварын тэмцээнд ХААН банкны Теллер Ё.Ууганбаяр, Д.Зулзаяа Капитал банкны Теллер Сэнгээ, Төрийн банкны Теллер Ж.Нарантунгалаг, Т.Үүрийнтуяа, ХАС банкны Теллер Д.Баянзул, Б.Мөнхжаргал, А.Мөнхзул нар оролцсон.

 Салбар банкуудын теллерийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд Төрийн банкны Теллер Т.Үүрийнтуяа бусдыгаа хошуучилсан бол ХАС банкны Теллер Д.Баянзул удааллаа.

Бусдыгаа хошуучлан шалгарч оролцсон нийт салбар банкуудын теллерүүд болон зохион байгуулсан Завхан аймаг дахь Монгол банкны салбарын хамт олонд баярлалаа, ажлын амжилт хүсье.

ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ 

МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү, Банкны тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг санхүүгийн байгууллагуудын дундах нөхөрсөг спортын тэмцээний “Гар бөмбөг”- ийн тэмцээнд доорх нэр бүхий 6 багийн эрэгтэй , эмэгтэй нийт 12  баг тамирчид оролцсон. Үүнд:

  • МУИС-ийн Завхан сургууль
  • ХААН Банк
  • ХАС Банк
  • Төрийн Банк
  • Төрийн сан
  • Бодь даатгал, Нийгмийн даатгал, Капитал банкны хамтарсан баг

Тэмцээний 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр МУИС-ийн  Завхансургуулийн спорт зааланд зохион байгуулж, эхний гурван байр эзэлсэн баг тамирчдыг шалгаруулан Цом,  мөнгөн шагналаар шагналаа. Үүнд:

Эрэгтэй:

  • 1-р байранд МУИС-ийн Завхан сургууль
  • 2-р байранд Төрийн Банк
  • 3-р байранд ХААН Банк

Эмэгтэй:

  • 1-р байранд ХАС Банк
  • 2-р байранд Төрийн Банк
  • 3-р байранд МУИС-ийн Завхан сургууль

Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчдад тэмцээнийг зохион байгуулсан МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү, Банкны тэнхимийн хамт олноос ажлын өндөр амжилт хүсэв.

Санхүү, Банкны тэнхим