2018 оны 10 сарын 06 ны өдөр МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү-банкны тэнхимээс II дахь удаагаа хамтран ажилладаг орон нутаг дахь санхүүгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны гол зорилго нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, чанаржуулах явдал байсан бөгөөд МУИС-ийн Завхан сургуулийн захирал проф., Д-р.П.Оюунбилэг, Завхан аймаг дахь Монгол банкны салбарын захирал Я.Наранцэцэг , Завхан ХААН банкны салбарын захирал Б.Өрнөхжаргал, Завхан ХАС банкны захирал Б.Гүррагчаа Төрийн банк болон бусад санхүүгийн байгууллагын төлөөлөл болон Санхүү-банкны багш нар оролцлоо.