“Нийгмийн хөгжил Бидний оролцоо”

“Нийгмийн хөгжил Бидний оролцоо”
сэдэвт илтгэх урлагийн тэмцээн зохион байгууллаа
МУИС-ийн Завхан сургууль 2019 оны 04-р сарын 25-ны өдөр Улиастай сумын нийт оюутан, сурагчдын дунд “НИЙГМИЙН ХӨГЖИЛ БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт илтгэх урлагийн тэмцээн амжилттай зохион байгууллаа. Уг илтгэх урлагийн тэмцээнд МУИС-ийн Завхан сургууль болон СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн коллежийн 1-4-р түвшний 13 оюутан оролцож

Шилдэг илтгэгчээр Завхан сургуулийн 1-р түвшний оюутан Г.Ганцоож,

I-р байранд Завхан сургуулийн 1-р түвшний оюутан Б.Дэлгэрэх,

II-р байранд Хөгжим бүжгийн коллежийн 1-р түвшний оюутан Г.Чулуунцэцэг,

III-р байранд Завхан сургуулийн 1-р түвшний оюутан Ч.Алтанцоож нар шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцож шагналт байранд шалгарсан болон нийт оролцогчдоо цаашдын сурлага хүмүүжилд өндөр амжилт хүсье.