МУИС-ийн Бизнесийн сургууль, МУИС-ийн Завхан сургууль, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “СУДЛААЧ ОЮУТАН 2019” эрдэм шинжилгээний хуралд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд 3-н сургуулийн оюутнуудын шилдэг 8 илтгэл хэлэлцүүллээ.
1-р байр: МУИС-БС 4-р түвшиний оюутан Г.Төрбат, Б.Мягмарсүрэн нар “Банкны салбарын ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн үнэлгээ” сэдвээр
2-р байр: МУИС-БС 4-р түвшиний оюутан Д.Мандахсаран “Монгол улсын банк санхүүгийн салбарт хийсэн наалдамхай (sticky) зардлын шинжилгээ”сэдвээр
3-р байр: МУИС-БС 4-р түвшиний оюутан Б.Хуншагай “Компаний хувьцааны үнэд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа (МХБ-д бүртгэлтэй компаниудын жишээн дээр) ” сэдвээр
Тусгай байр: МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 3-р түвшиний оюутан Х.Оюундарь, Г.Минсэл нар “Иргэдийн санхүүгийн мэдлэг ба хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийн иргэдийн хадгаламжид үзүүлэх нөлөөллийг тодорхойлох нь” сэдвээр тус тус байр эзэллээ. Тус хурлын онцлох нэг үйл явдал нь онлайнаар илтгэл хэлэлцүүлсэн анхны хурал боллоо.