2019-2020 оны Хичээлийн шинэ жилийн нээлт

МУИС-ийн Завхан сургуулийн 2019-2020 оны Хичээлийн шинэ жилийн нээлт өргөн дэлгэр болж өнгөрлөө. Нээлтэнд МУИС-ийн Завхан сургуулийн захирал Доктор, профессор П.Оюунбилэг,
МУИС-ийн Завхан сургуулийн сургалт, оюутны албаны дарга Доктор Д.Алтанхуяг,
Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц болон багш, ажилчид, оюутан залуус, эцэг эхчүүд оролцлоо.

ЭЕШ-нд 600-аас дээш оноо авч МУИС-ийн Завхан сургуульд элсэн суралцаж байгаа
М.Ундармаа,
Ж.Цэрэннадмид,
Э.Ариунзаяа нар нь сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлтийн эрхээр шагнагдлаа. Мөн 2012 оны төгсөгч Ц.Нямгэрэл, 2013 оны төгсөгч Н.Бат-Ирээдүй нар ая дуу мэндчилгээ дэвшүүллээ.