“Монгол гоёл Монгол соёл ” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.
Монгол үндэсний хувцас хэрэглэл, монгол уламжлалт наадгайн талаарх танилцуулга, Завхан аймгийн музейн зарим үзмэрүүд болох оньсон тоглоом, 24 сумын түүх дурсгалын танилцуулга үзэсгэлэн гаргалаа.
· Монголын түүх, ёс заншил, музейн онцлох үзмерүүд сэдэвт АХА тэмцээн зохион байгуулсан ба
Санхүү 3 ангийн оюутан Сумъяазаа 1-р байр,
НББ-4 ангийн оюутан Баярцэцэг 2-р байр,
НББ-3 ангийн оюутан Санжмятав 3-р байранд шалгарлаа.
· Шагай шүүрэх тэмцээн эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр зохион байгуулагдсан ба
Эрэгтэй төрөлд
– 1-р байранд НББ-3 ангийн оюутан Дондовсамба
– 2-р байранд НББ-4 ангийн оюутан Нямбазар
Эмэгтэй төрөлд
– 1-р байранд 1-р түвшний оюутан Ариунзаяа
– 2-р байранд 1-р түвшний оюутан Бадмаараг нар шалгарлаа.
· Алаг мэлхий тэмцээнд
– 1-р байранд НББ-4 ангийн оюутан Отгонзаяа
– 2-р байранд НББ-4 ангийн оюутан Бурмаа нар шалгарлаа.
· Морь уралдуулах тэмцээнд
– 1-р байранд НББ-4 ангийн оюутан Баярцэцэг
– 2-р байранд санхүү-3 ангийн оюутан Санжжав нар шалгарлаа
Өдөрлөгт оролцсон нийт оюутан залуустаа болон Хамтран зохион байгуулсан Завхан аймгийн Музейн хамт олон, Миг даатгалын Завхан салбарын хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.