БСШУ: ЭЕШ-ын босго оноог тогтоожээ.

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л.Гантөмөр ЭЕШ-ын босго оноог тогтоох тушаал гаргажээ.  Тодруулбал, өмчийн хэлбэр харгалзахгүй их дээд сургууль, коллежид 2016-2017 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх үндэсний хэмжээний босго оноог 400 байхаар тогтоосон байна. 400 ба түүнээс дээш хэд байхыг их дээд сургуулиуд өөрсдөө тогтоох юм байна.  Сургуулиудад босго оноогоо 400 буюу түүнээс дээш байхаар тогтоож нээлттэй, ил тод мэдээлэхийг их, дээд сургууль, коллежийн захирлуудад үүрэг болгосон байна.

http://www.zaluu.com/stat/file/p/l/163/145905831956f7768f82ee7.jpg