МУИС-ийн Завхан сургуулийн багш, ажилтан, ажилчдын дунд “УРЛАГИЙН II НААДАМ”-ыг 2016 оны 04-р сарын 05-ны 1500 цагт Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн урлагийн зааланд амжилттай зохион байгууллаа.
“УРЛАГИЙН II НААДАМ”-ын үйл ажиллагааг тус сургуулийн захирал, доктор, дэд профессор, хатагтай М.Эрдэнэчимэг нээж үг хэллээ.
Наадмын шүүгчээр МУСТА, хөгжимчин Э.Золсайхан, бүжгийн багш М.Отгонтөгс, тус сургуулийн захирал М.Эрдэнэчимэг нар ажиллав. Тус наадам нь нийтдээ 7 төрлөөр зохион байгуулагдсан.
“УРЛАГИЙН II НААДАМ”-д тус сургуулийн багш, ажилтан, ажилчдын нийт 4 багийн 65 гишүүн оролцсон. Үүнээс
- I байрыг Б.Батбаасан ахлагчтай “Эрдмийн ундарга” баг
- II байрыг Д.Очирпүрэв ахлагчтай “Бидний жавхаа” багууд тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Нийт оролцсон хамт олондоо ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Урлагийн тэнгэр Янжинлхам бурхан мөнхөд ивээх болтугай.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС