“Эрдмийн сар-2” аян

МУИС-ийн Завхан сургуулийн “Эрдмийн сар-2” аяны хөтөлбөрийн үйл ажиллагаанд МУИС-ийн Бизнесийн сургуулийн Хөтөлбөр хариуцсан дэд захирал доктор Д.Сувдаа “Зочин профессор”-оор уригдаж, багш нарт “МУИС-ийн стратеги зорилт ба эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиг хандлага” сэдвээр лекц уншиж, судалгааны ажлын арга зүйн асуудлуудаар зөвөлгөө өгөв.

DSC02518 DSC02523

 

 

  1. 2016 оны 4-р сарын 18 нд МУИС-ийн Завхан сургууль дээр МУИС-ийн Бизнесийн сургууль, МУИС-ийн Завхан сургууль, МУИС-ийн Орхон сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний хамтарсан хурал амжилттай зохион байгуулагдав. Эрдэм шинжилгээний хуралд дээрх сургуулиудын шилдэг 11 оюутан илтгэлээ хэлэлцүүлж,   МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүү, менежментийн 3-р курсийн оюутан А.Булгамаа,М.Мөнхтуяа /удирдсан багш Ө.Гэрэлт-Од/ нарын “Банкны зах зээл дэх санхүүгийн зуучиллыг  Фишерийн эффектээр үнэлэх нь” сэдэвт илтгэл тэргүүн байр, мөн сургуулийн Санхүү, менежментийн 4-р курсийн оюутан Б.Батсүрэнгийн /удирдсан багш Б.Цэнгэл/ “Монголын хөрөнгийн биржийн хөрвөх чадвар болон макроэкономиксийн хамаарал” сэдэвт илтгэл   дэд байр, МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү, менежментийн 3-р курсийн оюутан Б.Мягмарсайханы “Монгол улсын компанийн засаглалын өнөөгийн байдал, цаашдын хандлага”,  МУИС-ийн Орхон сургуулийн Санхүү, эдийн засгийн 3-р курсийн оюутан Б.Намдаг, Н.Түвшинжаргал нарын  /удирдсан багш Х.Адъяацогт/ нарын Санхүүгийн эрүүл байдлын үзүүлэлтүүд ба чанаргүй хамаарлыг шинжлэх нь” сэдэвт илтгэлүүд 3-р байрт шалгарав. Мөн оюутнуудын  дугуй ширээний ярилцлага болж,  өөрсдийн сургуулиуд дээр хийгддэг оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудын талаар ярилцаж, оютнуудын эрдэм судлалын  ажлыг цаашд улам өргөжүүлэх,чанаржуулахын тулд шийдвэрлэх асуудлуудын  талаар санал, бодолоо солилцов.