Монгол Улсын Их Сургуулийн Оюутны Холбоо, Оюутан Конгрессийн ээлжит XXV чуулган 2016 оны 4 сарын 24 нд амжилттай болж өндөрлөлөө. Чуулганд Завхан, Орхон салбар сургууль, Клубүүдийн төлөөлөл, Оюутны байрны төлөөлөл, Бүх салбар сургуулиудын 1-4-р түвшиний 200 гаруй оюутаны төлөөлөлүүд оролцлоо.
Уг чуулганаараа 2015-2016 оны У.Басбиш тэргүүнтэй бүтэц бүрэлдэхүүний хийсэн ажлын тайлан, ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаярийн төсөвт үйл ажиллагааны тайланг дүгнэн хэлэлцэж нийт оюутнуудаас маш сайн ажиллаа гэсэн өндөр үнэлгээ авав. Ээлжит чуулганаар Оюутны холбооны статусаа тодорхой болгон дотоод дүрэм журамаа шинэчилэн баталлаа.
Тус чуулганд 3 хүн нэр дэвшин өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан ширүүн сонирхолтой өрсөлдөөн өрнүүлсний эцэст ШУС-НУС-ийн нийгмийн ажлын ангийн 3-р түвшиний оюутан Байгалмаагийн Хосбаатар илт давуу санал авч оюутнуудынхаа итгэл найдварийг хүлээлээ. Б.Хосбаатар тэргүүнтэй шинэ бүтэц бүрэлдэхүүнд сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн ерөөе!