“МУИС-Монголын анхны хиймэл дагуулыг 2017 онд” хандив өргөх үйл ажиллагаа Завхан аймагт

Монгол Улс сансрын анхны хиймэл дагуул хөөргөх гэж байгаатай холбогдуулан МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхмийн сансар судлалын багш, доктор Р.Цолмон, докторант А.Цолмон нар Завхан аймагт 2016 оны 5-р сарын 15-17 ний өдрүүдэд ажиллав.

Энэ хугацаанд МУИС-ийн Завхан сургуулийн багш, оюутнууд, Улиастай хотын ЕБС-иудын багш, сурагчидтай уулзалт хийж, сансар судлалын хөгжлийн талаар сонирхолтой лекц уншив. Мөн МУИС-ийн Завхан сургуулийн багш, оюутнууд, сонирхсон хүмүүс зориулалтын дуран авайн тусламжтайгаар сарны ажиглалт хийв. Түүнчлэн МУИС-ийн төлөөлөгчид аймаг, орон нутгийн удирдлагууд, албан газрын дарга нар, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, энэхүү сансрын хиймэл дагуул хөөргөх ажлын зорилго, ач холбогдол, үр өгөөжийн тухай тодорхой танилцуулга хийж, орон нутгийн “Шинэ Завхан” телевиз-д ярилцлага өгөв. Уулзалтанд оролцогсод Эх орныхоо сансрын анхны хиймэл дагуул хөөргөх гэж буйд баяр талархалаа илэрхийлж, энэхүү түүхэн гайхамшигт үйлсийг дэмжиж, санхүүгийн дэмжлэг, хандив өргөхийг нийт Завханчууддаа уриалав.

 

13256128_1162932053738683_4535249031017047036_n13174024_1162937440404811_8034401191024932495_n 13177363_1162932113738677_1759597871615671528_n