Монгол Улсын Их Сургуулийн бакалаврын эчнээ хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл эхэллээ

Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn/ хаягаар бүртгэнэ.

Эчнээ хөтөлбөрийн бүртгэл: 2016 оны 9-р сарын 1-нээс 9-р сарын 21-нийг дуустал явагдана.

Завхан сургуулийн эчнээгийн хөтөлбөрийн бүртгэл: 2016 оны 2-р сарын 10-наас 3-р сарын 03-ныг, 2016 оны 9-р сарын 1-нээс 9-р сарын 21-нийг дуустал явагдана.

Шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулан Хөтөлбөр хэсэгт орж хөтөлбөрт бүртгүүлсний дараа таны бүртгэл баталгаажахыг анхаарна уу.

Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

  • МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт  бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлэх ба Ерөнхий шалгалт (ЕШ) өгсөн байхыг шаардахгүй.
  • Хавсралтад зааснаас бусад чиглэлээр хоёр дахь бакалаврын боловсрол эзэмших хүсэлтэй иргэн “МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт 2016 онд оюутан элсүүлэх журам”-ын дагуу элсэлтийн ЕШ өгч, элсэх болзол хангаж элсэнэ. Элссэний дараа өмнө нь бакалаврын зэрэг эзэмшихдээ амжилттай судалсан хичээлээсээ 60 хүртэл багц цагийг шилжүүлэн тооцуулах боломжтой.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
  • Бүртгүүлэгч нь элсэлттэй холбоотой мэдээллийг SMS-ээр хүлээн авах гар утасны дугаар, цахим шуудангийн хаягийг бүртгүүлнэ.

Бүртгэл, бүрдүүлэх материал

Бүртгүүлэхдээ бүртгэлийн анкет (тухайн үед тусгай маягтаар бүртгэнэ)-ыг бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Өмнө нь эзэмшсэн боловсролын диплом, хавсралтын хамт
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)
  • Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Хадгаламж банк, Төрийн банк, Капитрон банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой. Мөн Худалдаа хөгжлийн банк, ХААН банкнаас бусад банкны олон улсын эрхтэй картаар төлбөр хийж болно)

Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно. Хөтөлбөр бүрийн бүртгэл, шалгалтын хураамж нийлээд 10000 ₮. Шалгалтыг бүртгэл дууссаны дараах долоо хоногт авах ба шалгалтын тухай мэдээллийг энэхүү цахим хуудаснаас бүртгэлийн явцад авч болно.

МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ОРОЙ, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ 2016 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМТАЙ ТАНИЛЦАНА УУ.

Татах (PDF, Unknown)

Сургалтын нэгдсэн алба