Оюутны дотуур байр

07

/Арын эгнээнд зүүн гараас харуул Ж.Гүрбазар, үйлчлэгч Л.Одонгэрэл, үйлчлэгч Д.Цэнд-Аюуш, харуул С.Болд, урд эгнээнд харуул Ж.Нансалмаа, зохион байгуулагч Б.Алтанцэцэг, харуул С.Гүррагчаа нар/

      Оюутны Дотуур байр нь 1985 онд ашиглалтанд орсон. Хөдөө орон нутгаас ирсэн 200 оюутныг жил бүр хүлээн авдаг ба оюутны байрыг хариуцан ажилладаг 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Оюутны байранд зохиогдож байгаа уралдаан тэмцээнд амжилттай оролцсон тэргүүний оюутан, байр, тасгийг шалгаруулж шагнаж урамшуулахаас гадна байрын төлбөрөөс 50% хүртэл чөлөөлдөг.

     Оюутны байр нь уншлагын танхим, интернетийн сүлжээнд холбогдсон 12 компьютертэй Интернет төв, 8 хөргөгч бүхий хөргөлтийн өрөө, хатаалгын өрөө, шүршүүрийн 4 өрөө, 10 суудал бүхий ариун цэврийн өрөөгөөр хангагдсанаас гадна өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр 4 жигүүрийг иж бүрэн камержуулж оюутны амьдрах таатай орчинг бүрдүүлж ажиллаж байна.

 

Оюутны дотуур байрны давуу тал нь:

  • 200 оюутан хүлээн авах хүчин чадалтай.
  • Нэг тасагт харьцангуй цөөхөн оюутан амьдарна.
  • Үнэ төлбөргүй компьютер, интернетээр үйлчилнэ.
  • Тасгуудын тохижолт, соёлжилт сайн.
  • Нийтийн халуун усаар төлбөргүй үйлчилнэ.
  • Төлбөр хамгийн бага.
  • Төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
  • Оюутны байранд зөвхөн оюутан амьдрах журамтай.

Дотуур байрны оюутны зөвлөл

05

    2016-2017 оны хичээлийн жилд Завхан сургуулийн Дотуур байрны Оюутны зөвлөл нь нийт 7 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • Байрны зөвлөлийн дарга           Б.Бямбадэлгэр
  • Байрны зөвлөлийн гишүүн       Б.Баттөр
  • Байрны зөвлөлийн гишүүн       Н.Лхагвадаш
  • Байрны зөвлөлийн гишүүн       М.Цасанбаяр
  • Байрны зөвлөлийн гишүүн       Г.Чоймаа
  • Байрны зөвлөлийн гишүүн       Э.Бямбадаш
  • Байрны зөвлөлийн гишүүн       Д.Ачитбаатар нар тус тус ажиллаж байна.

     Байрны зөвлөлийн гишүүд нь холбогдох дүрэм, журмын хүрээнд хийх ажлынхаа төлөвлөгөөг боловсруулан үйл ажиллагаагаа явуулж оюутнуудыг идэвхитэй оролцуулах талаар нилээдгүй арга хэмжээнүүдийг авсаар байна. Жишээ нь: бүжгийн дугуйлан, монгол бичгийн дугуйлан хичээллэх гэх мэт.

01 02 03