Сургалтын алба

       Монгол Улсын Боловсролын тухай хууль,  Дээд боловсролын тухай хууль тэдгээрт нийцүүлэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, журамд үндэслэн Монгол Улсын Их Сургуульд дээд боловсролын бакалавр, магистрын зэрэг олгох сургалт зохион байгуулдаг.

      Бакалаврын зэрэг олгох сургалтын зорилго нь бүрэн дунд боловсролтой иргэнийг нийгмийн идэвхтэй гишүүн байхад зайлшгүй шаардлагатай бүтээлч, логик сэтгэлгээтэй, санаачлагатай, шинжлэх ухаанч шийдвэр гаргадаг, нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны суурь мэдлэг эзэмшсэн, ёс зүйтэй, мэргэжлийн мэдлэг, ур чадвартай дээд боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд оршино.

        Магистрын зэрэг олгох сургалтын зорилго нь бакалаврын боловсролтой иргэнд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, инновацийн хүрээнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний удирдагч, зөвлөхийн удирдлага дор судалгаа шинжилгээний ажлыг ахисан түвшинд хийж, судалж буй асуудлаар шинжлэх ухааны үндэслэлтэй шийдлийн хувилбар боловсруулж, оновчтой сонголт хийхэд шаардагдах мэдлэг, чадвар, ёс суртахуун төлөвшүүлэхэд орших ба сургалтын төрлийг мэргэжлийн болон судалгааны гүнзгийрсэн төрлүүдээр явуулж байна.

         Сургалтын алба нь тэнхим, багш, оюутны үйл ажиллагааг холбогдох дүрэм, журмын хүрээнд уялдуулан зохицуулах, хичээл сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд удирдлага арга зүйгээр хангах ажлыг хариуцан гүйцэтгэж байна.

Surgaltiin alba

Д. Бямбадорж(Сургалтын албаны дарга)
• Мэргэжил: Эдийн засагч
• Төгссөн сургууль: МУИС-ийн Завхан сургууль /2002/
• Зэрэг, цол: Магистр(докторант), Боловсролын Тэргүүний ажилтан
• И-мэйл хаяг: byambaa_munkh@yahoo.com, dbyambadorj48@gmail

А.Эрдэнэтуяа (Дотоод хяналт, үнэлгээний ажилтан)
• Мэргэжил: Бараа судлал, худалдааны зохион байгуулагч
• Төгссөн сургууль: МУИС-ийн ХЭЗФ /1984/
• Зэрэг, цол: Дэд профессор, Боловсролын Тэргүүний ажилтан
• И-мэйл хаяг: tuya_sa@yahoo.com

Ч.Дэлгэрмаа (Оюутны асуудал хариуцсан ажилтан)
• Мэргэжил: Мэдээлэл зүй-англи хэлний багш, Нягтлан бодогч
• Төгссөн сургууль: МУБИС-ийн КМТС /2007/, МУИС-ийн Завхан сургууль /2010/
• Зэрэг, цол: Магистр
• И-мэйл хаяг: ch_deegii212006@yahoo.com

У.Цэцэгжаргал(Хөтөлбөрийн зохицуулагч)
• Мэргэжил: Мэдээлэл зүй-математикийн багш
• Төгссөн сургууль: МУБИС-ийн КМТС /2013/
• Зэрэг, цол: Бакалавр
• И-мэйл хаяг: eh_tsetsegjargal@yahoo.com

П.Энхбаяр(Сүлжээний инженер)
• Мэргэжил: Няглтан бодогч
• Төгссөн сургууль: МУИС-ийн Завхан сургууль/2002/
• Зэрэг, цол: Бакалавр
• И-мэйл хаяг: enkh_tul@yahoo.com

МУИС-ийн Завхан сургуулийн сургалтын албаны бүтэц зохион байгуулалт:

Untitled5

Байршил: МУИС-ийнЗавхан сургуулийн хичээлийнбайр, 104 тоот өрөө.
Утас: 70463949; 70462398