Эрдмийн зөвлөл

Эрдмийн зөвлөлийн танилцуулга

  • МУИС-ийн Завхан сургуулийн Эрдмийн зөвлөл нь тус сургуулийг мэргэжлийн удирдлагаар хангах дээд байгууллага байх ба  салбарын сургалт, эрдэм шинжилгээ, нийгэмд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх ажлын үндсэн чиглэлийг тогтооход үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
  • Эрдмийн зөвлөл нь сургалт, эрдэм шинжилгээний ажлын чанар, төрөл, сургалтын хэвийн үйл ажиллагааг дээд боловсролын хөгжлийн нийтлэг чиг хандлагатай уялдуулах, сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны талаарх бодлого, зорилт, технологитой холбоотой баримт бичиг, хөтөлбөр батлах эрх, үүргийг хэрэгжүүлдэг.
  • Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Эрдмийн зөвлөлийн хурал бөгөөд хичээлийн жилд 2-3 удаа хуралдаж холбогдох шийдвэрийг гаргадаг.