Оюутны зөвлөл

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

Анх Оюутны зөвлөл нэртэйгээр 1978 онд байгуулагдсан бөгөөд 1990 оны 3-р сарын 12-нд тус сургуулийн оюутнууд  эрхээ хамгаалах, дуу хоолой саналаа нэгтгэх зорилгоор сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн  оюутны “ӨРНӨЛ”  холбоог шинэчлэн зохион байгуулсан юм.

1997 онд МОХ-ны  жинхэнэ гишүүнээр элссэн .

Эдүгээ сургуулийн оюутны зөвлөл нь МОХ-ны гишүүн,  МУИС-ийн Оюутан Конгрессийн бүрэлдэхүүн байгууллага юм.

Сургуулийн эрхэм зорилгыг дээдэлж,  оюутны эрх, нийтлэг ашиг сонирхлыг  төлөөлөн хамгаалах, оюутнуудынхаа сурч боловсрох, соён гэгээрэх, өөрийгөө хөгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх  зорилготойгоор тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн билээ.

МУИС-ийн Завхан сургуулийн оюутны зөвлөл :

Нийт суралцагчийн  хууль ёсны эрх ашгийг илэрхийлэн хамгаалах , оюутны эрэлт хэрэгцээ, сонирхолд нийцсэн  үйл ажиллагааг оюуттнуудын дунд зохион байгуулна

Үйл ажиллагаагаа  сургуулийн бодлого зорилтод нийцүүлэн уялдуулах ба бүх оюутны өмнө  ажлаа хариуцна

МУИС-ийн Оюутны холбооны  эрхэм зорилго, үйл ажиллагааны чиглэлийг  удирдлага болгон ажиллана.

 Оюутны зөвлөлд   төрөл бүрийн  үйл ажиллагаа явуулдаг клуб, бүлгэм багтдаг  бөгөөд тэдгээрээр дамжуулан оюутан, багш,  төрийн болон төрийн бус  байгууллага, хувь хүмүүсийг хамарсан  ажлыг зохион байгуулдаг.

Оюутны зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан оюутнууд:

д/д Нэр Үндсэн захиргаа Мэргэжил Төгссөн он
1 Базаррагчаагийн Буяннэмэх БН Гурванбулаг Түүхий эд, бэлтгэл судлал 1990
2 Пүрэвсүрэнгийн  Батбаяр Хо Жаргалант Нябо 1998
3 Хүүхэндүүгийн Мөнхбаяр За Улиастай Нябо 2000
4 Чансангийн Дашдэмбэрэл За Эрдэнэхайрхан Санхүү эдийн засаг 2002
5 Уламбаярын Ганбаатар За Улиастай Санхүү эдийн засаг 2002
6 Чимэддоржийн Баярбаатар За Улиастай Менежмент 2002
7 Цэнд-Аюушийн Дамдинсүрэн За Тосонцэнгэл Банкны нябо, эдийн засаг 2002
8 Мөнхжаргалын Оюун-Эрдэнэ Увс Менежмент 2004
9 Батсуурийн Мөнхдөл Улаанбаатар Банкны нябо, эдийн засаг 2004
10 Батмөнхийн Батбаатар Сэлэнгэ Менежмент 2006
11 Нүдэнгийн Гантулга За  Сантмаргац Банкны нябо, эдийн засаг 2005
12 Содномцэрэнгийн Ням-Очир За Алдархаан Нябо 2005
13 Тэрбишийн Мөнхбат За Улиастай Нябо 2006
14 Дашдэлэгийн Уртмандах За Улиастай Нябо 2008
15 Баасанхүүгийн Нямбат Хо Жаргалант Банкны нябо, эдийн засаг 2010
16 Пүрэвийн Отгонбишрэлт Хөвсгөл Санхүү, эдийн засаг 2011
17 Цэрэнбатын Нямгэрэл За Отгон Нябо 2012
18 Батнасангийн  Жанчивдорж За Улиастай Банкны нябо, эдийн засаг 2014
19 Гүүгэрийн Баасанжаргал За  Улиастай Нябо 2014
20 Гантулгын  Очироо Ховд Банкны нябо, эдийн засаг 2015

OHolboo OHolboo1

OHolboo2