Бакалаврын эчнээ хөтөлбөртөө элсэлт авч байна

img_0190

Завхан сургуулийн бакалаврын эчнээ хөтөлбөрийн бүртгэл 2017 оны 02 дугаар сарын 10-наас 03 дугаар сарын 03-ыг дуустал  burtgel.num.edu.mn хаягаар явагдана.

Бүртгүүлэгчдэд тавих шаардлага
  • МУИС-ийн бакалаврын орой, эчнээ хөтөлбөрт  бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.
  • Бүртгүүлэгч бүртгэлтэй холбоотой төлбөр тооцоог цахим хэлбэрээр хийнэ.
Бүртгэл, бүрдүүлэх материал

Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтуудын эх хувийг сканнердаж цахим хэлбэрээр хавсаргана. Элсэх эрх олгох үед бүртгэлийн мэдээллийг эх бичиг баримтуудтай нь тулгаж баталгаажуулна.

  • Иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулбарын (ар, өвөр тал нэг нүүрэнд) хамт
  • Өмнө нь эзэмшсэн боловсролын диплом, хавсралтын хамт
  • Цээж зураг (сүүлийн 3 сард авахуулсан, 3×4 хэмжээтэй байх)
  • Банкны цахим төлбөрийн системээр бүртгэл, шалгалтын хураамж төлнө (Голомт банк, Хаан банкны төгрөгийн цахим гүйлгээ хийдэг, өөрийн эзэмшдэг эсвэл өөр эзэмшигчийн (эзэмшигчийн зөвшөөрлөөр) картаар төлбөр хийх боломжтой.)
Бүртгүүлэгч хэдэн ч хөтөлбөрт бүртгүүлж болно. Хөтөлбөр бүрийн бүртгэлийн хураамж 15000 ₮. Шалгалтыг бүртгэл дууссаны дараах долоо хоногт авах ба шалгалтын тухай мэдээллийг энэхүү цахим хуудаснаас бүртгэлийн явцад авч болно.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ОРОЙ, ЭЧНЭЭ ХӨТӨЛБӨРТ 2015 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРМЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ

bacalavr1

Харилцах утас: 70463949, 99789182, 88659333