Мобинет Wi-Fi үйлчилгээгээ ашиглацгаая?

Мобинет Wi-Fi үйлчилгээ  /2016 оны 06 сарын 30 хүртэл/

  • Мобикомын урьдчилсан болон дараа төлбөрт дата багцтай бүх хэрэглэгчид MobiNet Wi-Fi утасгүй интернэтийн бүсэд тухайн багцын хүчинтэй хугацаанд Wi-Fi үнэгүй ашиглана.
  • Мобикомын дата багцгүй хэрэглэгчид “Mobinet Wi-Fi” утасгүй интернэтийг өдөр бүр 1 удаа 30 минут үнэгүй ашиглах эрхтэй бөгөөд, нэмэлтээр үнэгүй Wi-Fi интернэт ашиглах эрх авахыг хүсвэл өөрийн и-мэйл хягаа үнэн зөв бүртгүүлж дахин 30 минутын эрх авах боломжтой.

MobiNet Wi-Fi сүлжээнд холбогдохдоо та дараах зүйлсийг анхаарна уу:

  1. Та Мобикомын дата багцтай байх шаардлагатай.
  2. Таны интернэтэд холбогдох төхөөрөмж (гар утас, нөүтбүүк, таблет) Wi-Fi дэмждэг байх.
  3. Таны төхөөрөмжийн утасгүй сүлжээний хайлтанд MobiNet Wi-Fi гэж орж ирсэн тохиолдолд нэвтрэх хуудас руу холбогдоно.

MobiNet Wi-Fi-д холбогдох зай

  • Гар утас болон таблетаар бол антенаас 25 метр дотор холбогдоно
  • Нөүтбүүкээр бол антенаас 50 метр дотор холбогдоно

 

 Санамж:  Таны ашиглаж буй гар утас, таблет болон нөүтбүүкний үзүүлэлтээс шалтгаалан MobiNet Wi-Fi –д холбогдох зай харилцан адилгүй байж болохыг анхаарна уу.

https://www.mobicom.mn/mn/sh/datapackage