Оюутнуудын бүтээлч, шинэлэг санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлагдаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй Дээд боловсролын шинэчлэлийн төсөл (ДБШТ) -ийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд төслийн тэтгэлэгт уралдааныг зарлаж байна.

Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцаж буй өдрийн ангийн 3-аас доошгүй оюутнаас бүрдсэн баг өөрсдийн бүтээлч, шинэлэг санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.

Уралдаанд байгалийн ухаан, инженер технологи болон хөдөө аж ахуйн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд өөрсдийн санаачилгыг дэвшүүлж, төсөл бичиж оролцоно.

Төслийн чиглэл:

  • – нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах;
  • – оюутны суралцах орчныг сайжруулах;
  • – оюутны клубын үйл ажиллагааг идэвхжүүлэх;
  • – дотуур байрны орчныг сайжруулах;
  • – оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах, боловсронгуй болгох;
  • – дотоодын оюутан солилцоог дэмжих;
  • – хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
  • – хөгжлийн бэрхшээлтэй оюутанд үзүүлэх үйлчилгээг сайжруулах

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 12 хүртэлх сар

Тэтгэлгийн хэмжээ: 3 сая төгрөг хүртэл

Хүлээн авах хугацаа: Төслийн өргөдлийг 2016 оны 4 дүгээр сарын 7–ны өдрийн 12:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 219 тоотод хүлээн авна.

Тэтгэлгийн талаар нээлттэй мэдээлэл өгөх сургалт 2016 оны 03  дугаар сарын  30 –нд 15:00 цагаас Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (ШУТИС) –ийн “Урлаг” зааланд болно.

Оюутны төслийн тэтгэлгийн зар