Оюутан

Оюутны тэтгэлэг /2018-2019 оны хичээлийн жил/

МУИС-ийн Завхан сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд Шинээр элссэн болон амжилттай суралцаж байгаа оюутнуудад 6800.0₮ -ийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгосон байна.

  1. Захирлын нэрэмжит тэтгэлэгт 2-4-р түвшний  нэр бүхий  8 суралцагч  сургалтын төлбөрийн 10-40% ийн тэтгэлэг
  2. Сургуулийн нэрэмжит тэтгэлэгт 2-4-р түвшний нэр бүхий 12 суралцагч сургалтын төлбөрийн 3-5 хувийн хөнгөлөлт
  3. Шинээр элсэгчдэд олгох тэтгэлэг
  • ЭЕШ-ийн онооны багцад 600-699 оноо авсан нэр бүхийн 12 элсэгчдэд сургалтын төлбөрын 10 хувь
  • Ангийн багцад нэр бүхий 5 элсэгч сургалтын төлбөрийн 5 хувь
  • Найзын багцад нэр бүхий 6 элсэгч сургалтын төлбөрийн 3 хувь
  • Урлага, спортын багцад Баян-Өлгий аймгаас элсэгч Ө.Тилеген сургалтын төлбөрийн 3 хувиар тус тус  тэтгэлэгт хамрагдах боломжтой гэж  үзлээ.

Завхан сургуулийн  2017-2018 оны хичээлийн жилд амжилттай суралцаж  голч оноогооо  0.5-0.7  пунктээр нэмэгдүүлсэн  нэр бүхий 16 оюутнуудад тэтгэлэг олгох  журмын дагуу  3.3.1.1 дагуу Батламж гардуулахаар боллоо. 2018-2019 оны хичээлийн жилд тэтгэлэгт хамрагдаж буй  элсэгч болон оюутнуудын нэрс тэтгэлийн төрөл, сургалтын төлбөрийн  хөнгөлтийн хэмжээ зэргийг  хавсралт 1, 2-т тусгав.

Оюутан солилцоо

Завхан сургууль нь 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн тасралтгүй Оюутан солилцоо хөтөлбөрийг МУИС-ийн Бизнесийн сургууль, ХШУИС, Эрдэнэт сургууль, ОХУ-ын Тувагийн их сургуулийн Зуны сургалтанд, Горней-Алтайн их сургуультай хамтран хэрэгжүүлж байна.  Энэ хичээлийн жилд МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан солилцоо хөтөлбөрт 20 оюутан хамрагдаж байна. МУИС-ийн Оюутан, төгсөлтийн хэлтсээс тус оюутнуудад сургалтын болон соёлын хөтөлбөр гаргаж ажиллаж байна.

МУИС-ийн Оюутны спортын бага наадам

МУИС-ийн Оюутны спортын бага наадамд Завхан сургуулийн баг тамирчид 2018.11.23-11.27 -ны хооронд амжилттай оролцлоо. Нийт Спортын бага наадамд 7 бүрэлдэхүүн сургуулийн 9 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө. Манай сургуулиас сагсан бөмбөг болон Гар бөмбөгийн төрөлд 14 оюутан уг тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

Завхан аймгийн Монгол банк болон Хасбанк хамтран багш, оюутнуудын дунд зохион байгуулсан Эрдэм шинжилгээний бага хурал

Монгол улсад банкны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Монголбанкны Завхан салбар, ХасБанкны Завхан салбар МУИС-ийн Завхан сургууль хамтран Эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн эдийн засгийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор Эрдэм шинжилгээний бага хурлыг 2018 оны 03-р сарын 07-ны зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурал Монголбанкнаас гаргасан удирдамжийн дагуу сэдэвээ сонгож 2 үе шаттай зохион байгуулаж эхний шатанд оюутаны ангилалд 12, судлаачын ангилалд 8 материал ирж оролцсноос сүүлийн шатанд дараах илтгэл судалгаанууд шалгарлаа.
Үүнд:
Судлаачдын ангилалд
1-р байр П.Оюунбилэг, доктор, профессор, МУИС-ийн Завхан сургууль, Захирал
2-р байр Б.Мөнхбүрэн, МУИС-ийн Завхан сургууль, Санхүү, банкны тэнхмийн багш
3-р байр С.Ням-Очир, МУИС-ийн Завхан сургууль, Санхүү, банкны тэнхмийн эрхлэгч
Оюутны ангилалд
1-р байр Ч.Мядагбадам МУИС-ийн Завхан сургууль, Санхүүгийн III-р түвшний оюутан
2-р байр Н.Жавзанхорлоо, МУИС-ийн Завхан сургууль, Санхүүгийн III-р түвшний оюутан
3-р байр Ж.Мөнхбаатар, МУИС-ийн Завхан сургууль, Санхүүгийн III-р түвшний оюутан
тус тус шалгарлаа. Шалгарсан илтгэл судалгааг Монголбанкнаас зохион байгуулагдах Эрдэм Шинжилгээний бага хуралд хүргүүллээ.