ОУ-ын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан аймгийн оюутан залуучуудын дунд зохион байгуулсан “Хэрэглэгчийн төлөө шудрага хариуцлагатай хиймэл оюу ухаан” сэдэвт танин мэдэхүйн тэмцээнд манай оюутнууд амжилттай оролцож: 1-р байранд: III түвшний оюутан Өлзийжаргал 2-р байранд: I түвшний оюутан Цэвэлмаа 3-р байранд: I түвшний оюутан Б.Азжаргал нар шалгарлаа.
All posts by Delger Bayantur
МУИС-ийн Бизнесийн Сургуулийн зөвлөх профессор Р.Энхбат багш судалгаа шинжилгээний бүтээлийн дээжүүдээсээ гардууллаа.
Төрийн соёрхолт математикч, ШУ-ы доктор, ШУА-ийн МТТХүрээлэнгийн математикийн салбарын эрхлэгч, МУИС-ийн Бизнесийн Сургуулийн зөвлөх профессор Р.Энхбат багш Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, Мэдээллийн технологийн сургуулийн номын санд судалгаа шинжилгээний бүтээлийн дээжүүдээсээ гардуулан өглөө. Багшдаа цаашдын ажилд нь амжилт хүсье.


МУИС-ийн БИЗНЕС, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ” боллоо

МУИС-ийн Дүрмийн 5.4.1, 10.3 дахь заалт, МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2023 оны дугаар сарын 28-ны өдрийн хурлын 15 дугаар тогтоол болон МУИС-ийн Ректор Д.Бадарчийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний А/50 тушаалаар “МУИС-ийн Завхан сургууль”-ийг “Завхан аймаг дахь МУИС-ийн БИЗНЕС, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ” болгон нэршлийг өөрчиллөө.
“Математикийн Шинжлэх Ухааны Хөгжил ба Ирээдүй” сэдэвт лекц
Төрийн соёрхолт математикч, ШУ-ы доктор, ШУА-ийн МТТХүрээлэнгийн математикийн салбарын эрхлэгч, МУИС-ийн Бизнесийн Сургуулийн зөвлөх профессор Р.Энхбатын “Математикийн Шинжлэх Ухааны Хөгжил ба Ирээдүй” сэдэвт лекцийг Завхан аймгийн БШУГ-т зохион байгуулагдлаа. Тус лекцэд ЕБС-ийн Математик, Физикийн багш нар хамрагдлаа.
Багшдаа цаашдын ажилд нь амжилт хүсье.
Зохион байгуулсан: Завхан аймаг дахь МУИС-ийн Бизнес, Мэдээллийн технологийн сургууль МУИС-ийн Бизнесийн сургууль
Хамтран зохион байгуулсан: Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар. Хамт олондоо баярлалаа.

Оюутны эдэм шинжилгээний бага хурал боллоо
Оюутны эрдэм шинжилгээний бага хурал нь 2019 оны 12-р сарын 06-ны өдөр 15.30 минутанд 102 тоотод эхэлллээ. Нийт 8 илтгэгч оролцохоос 6-н илтгэгч оролцсон.
Шүүгчийн бүрэлдэхүүн Ахлагч Захирал Д. Алтанхуяг
Гишүүд НББТэнхимийн эрхлэгч Г. Уранбаяр
СЭЗТэнхимийн эрхлэгч Д. Оюунпүрэв
ЕЭТэнхимийн эрхлэгч Ю. Нандинцэцэг
ЭШИХ ахлах мэргэжилтэн Б. Мөнхбүрэн
Нарийн бичиг Я. Эрхэмбаяр
Илтгэгч 1. Х. Энхмаа, Ч. Мядагбадам
Арилжааны банкны зээлийн багцын оновчтой удирдлага
- Л. Дондовсамба
Ажлын капиталын удирдлага, капиталын бүтэц, компанийн ашигт ажиллагаанд нөлөөлөх нь
- Я. Самьяазаа
Суурь шалгалтын оноонд үндэслэн суралцах чадварыг LRM загввараар үнэлэх нь
- Л. Уранчимэг, В. Даваахүү
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх боломж
- Г. Цэвээндулам
Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн өртгийн удирдлага/” Алтай- Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ний жишээн дээр
- Б. Содномший, Ч. Энхзул
Хөх тариан гурилыг Завхан аймгийн зах зээлд нэвтрүүлэх
- О. Нямсүрэн, Д. Батцэцэг, Т. Даваахүү
Шатахууны дэлхийн зах зээлийн үнэ төгрөгийн бодит ханшид нөлөөлөх нь
Хурлын дэг нь: Илтгэгч илтгэлээ 8 минутанд тавьж асуултанд хариулна.
Дарааллын дагуу илтгэлээ хэлэлцүүллээ.
- Х. Энхмаа, Ч. Мядагбадам
“Арилжааны банкны зээлийн багцын оновчтой удирдлага” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн ба шүүгчдийн зүгээс дараахь асуултыг асууж хариулт авж зөвлөгөө өглөө.
Асуулт: Захирал Д. Алтанхуяг Яагаад хэрэглээний зээлийг 100 нэмэгдүүлж байгаа вэ
Хариулт: Завхан аймгийн Төрийн банкин дээр авч үзсэн хэрэглээний зээлийг 100 нэмэгдүүлэхэд ашиг нэмэгдэж байсан.
- Л. Дондовсамба
“Ажлын капиталын удирдлага, капиталын бүтэц, компанийн ашигт ажиллагаанд нөлөөлөх нь” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн ба шүүгчдийн зүгээс дараахь асуултыг асууж хариулт авж зөвлөгөө өглөө.
Асуулт: СЭЗТЭрхлэгч Д. Оюунпүрэв
Хүнсний хэдэн үйлдвэрийг сонгосон бэ
Хариулт: 4н том үйлдвэрийг сонгосон
Асуулт: НББТЭрхлэгч Г. Уранбаяр
Яагаад энэ 4н үйлдвэрийг сонгосон вэ? Бусад жижиг үйлдвэрүүдийг судлаж үзсэн үү
Хариулт: Том үйлдвэрүүдийг сонгосон жижиг үйлдвэрүүдийг сонгоогүй
Асуулт: Захирал Д. Алтанхуяг
1% өөрчлөлтөөр аль нь илүү үр өгөөжтэй, аль нь илүүүр өгөөж муутай байсан бэ
Хариулт: Багцалж авч үзсээн
- Я. Самьяазаа
“Суурь шалгалтын оноонд үндэслэн суралцах чадварыг LRM загввараар үнэлэх нь” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн ба шүүгчдийн зүгээс дараахь асуултыг асууж хариулт авж зөвлөгөө өглөө.
Зөвлөмж: Захирал Д. Алтанхуяг
Маш сайн байна ярих чадвараа нэмэгдүүлээрэй
- Л. Уранчимэг, В. Даваахүү
“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг орон нутагт хөгжүүлэх боломж” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн ба шүүгчдийн зүгээс дараахь асуултыг асууж хариулт авж зөвлөгөө өглөө.
Асуулт: НББТЭрхлэгч Г. Уранбаяр
Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлснээр татварын зөрчил яагаад бага байна гэж үзэж байна.
Хариулт:
Уг үйлчилгээг өгснөөр багассан
- Г. Цэвээндулам
“Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүн өртгийн удирдлага/” Алтай- Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ний жишээн дээр” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн ба шүүгчдийн зүгээс дараахь асуултыг асууж хариулт авж зөвлөгөө өглөө.
Зөвлөмж: Сэдвээ өөрийн болгоогүй байна
- Б. Содномший, Ч. Энхзул
“Хөх тариан гурилыг Завхан аймгийн зах зээлд нэвтрүүлэх “сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн ба шүүгчдийн зүгээс дараахь асуултыг асууж хариулт авж зөвлөгөө өглөө.
- О. Нямсүрэн, Д. Батцэцэг, Т. Даваахүү
“ Шатахууны дэлхийн зах зээлийн үнэ төгрөгийн бодит ханшид нөлөөлөх нь” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн ба шүүгчдийн зүгээс дараахь асуултыг асууж хариулт авж зөвлөгөө өглөө.

Монгол гоёл Монгол соёл
“Монгол гоёл Монгол соёл ” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн хүрээнд дараах үйл ажиллагаанууд зохион байгуулагдлаа.
Монгол үндэсний хувцас хэрэглэл, монгол уламжлалт наадгайн талаарх танилцуулга, Завхан аймгийн музейн зарим үзмэрүүд болох оньсон тоглоом, 24 сумын түүх дурсгалын танилцуулга үзэсгэлэн гаргалаа.
· Монголын түүх, ёс заншил, музейн онцлох үзмерүүд сэдэвт АХА тэмцээн зохион байгуулсан ба
Санхүү 3 ангийн оюутан Сумъяазаа 1-р байр,
НББ-4 ангийн оюутан Баярцэцэг 2-р байр,
НББ-3 ангийн оюутан Санжмятав 3-р байранд шалгарлаа.
· Шагай шүүрэх тэмцээн эрэгтэй, эмэгтэй 2 төрлөөр зохион байгуулагдсан ба
Эрэгтэй төрөлд
– 1-р байранд НББ-3 ангийн оюутан Дондовсамба
– 2-р байранд НББ-4 ангийн оюутан Нямбазар
Эмэгтэй төрөлд
– 1-р байранд 1-р түвшний оюутан Ариунзаяа
– 2-р байранд 1-р түвшний оюутан Бадмаараг нар шалгарлаа.
· Алаг мэлхий тэмцээнд
– 1-р байранд НББ-4 ангийн оюутан Отгонзаяа
– 2-р байранд НББ-4 ангийн оюутан Бурмаа нар шалгарлаа.
· Морь уралдуулах тэмцээнд
– 1-р байранд НББ-4 ангийн оюутан Баярцэцэг
– 2-р байранд санхүү-3 ангийн оюутан Санжжав нар шалгарлаа
Өдөрлөгт оролцсон нийт оюутан залуустаа болон Хамтран зохион байгуулсан Завхан аймгийн Музейн хамт олон, Миг даатгалын Завхан салбарын хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.

Нягтлан бодох бүртгэлийн олимпиад, Оюутны Эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
ММНБИ-ийн Завхан салбар нь МУИС-ийн Завхан сургууль, Санхүү Төрийн Сангийн Хэлтэстэй хамтран МУИС-ийн Завхан сургуулийн Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулсан ” Нягтлан бодох бүртгэлийн олимпиад”-ын, нийт оюутнуудын дунд зохион байгуулсан Оюутны Эрдэм шинжилгээний бага хурал, Улиастай сумын ЕБС-ийн 10-12 ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан ЭССЭ бичлэгийн дүн тус тус гарч шагналыг гардуулав.
МУИС-ийн Завхан сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр бакалаврын зэргээр суралцдаг өдрийн ангийн оюутнуудын дунд Санхүүгийн болон Зардлын бүртгэл, Удирдлагын бүртгэл, Мэргэжлийн англи хэл зэрэг хичээлүүдийг хамарсан агуулгатайгаар зохион байгуулсан. Уг олимпиадад нийт 32 оюутан оролцсоноос дараах оюутнууд шалгарлаа.
I байр: АС3 түвшиний оюутан Л.Дондовсамба
II байр: АС3 түвшиний оюутан Д.Батгэрэл
III байр: АС3 түвшиний оюутан Д.Цэнд-Аюуш
IV байр: АС3 түвшиний оюутан Т.Даваахүү
V байр: АС4 түвшиний оюутан Г.Цэвээндулам
“Бүртгэл, санхүү эдийн засгийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжлгээний V бага хурал:
Уг эрдэм шинжилгээний бага хурал нь оюутнуудыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд татан оролцуулах, судалгааны ажлыг дэмжин урамшуулах зорилгоор МУИС-ийн Завхан сургуулийн оюутнуудын хүрээнд золхион байгуулсан бөгөөд 10 оюутан илтгэл хэлэлцүүлсэнээс дараах оюутнууд шалгарлаа.
I байр: АС3 түвшиний оюутан Л.Дондовсамбын “Ажлын капиталын удирдлага ба компаний ашигт ажиллагаа” сэдэвт илтгэл
II байр: АС4 түвшиний оюутан Ч.Одбаатар “Ашигт ажиллагааны шинжилгээ” сэдэвт илтгэл
III байр: АС4 түвшиний оюутан Г.Цэвээндулам “Эрчим хүчний салбарын бүтээгдэхүүний өртгийн удирдлага” сэдэвт илтгэл тус тус байр эзэллээ.
“Би ирээдүйн эдийн засагч …..” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдаан:
ЭССЭ бичлэгийн уралдаан нь сурагчдын эдийн засаг, санхүүтэй холбоотой сэдвүүдийг сонирхох сонирхлыг нэмэгдүүлэх, энэ талаарх мэдлэгээ сайжруулах хөшүүргийг бий болгох зорилготойгоор ерөнхий боловсролын сургуулийн 8-12 ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан бөгөөд 13 ЭССЭ ирснээс дараах суралцагчид шалгарлаа.
I байр:IV сургуулийн 12А ангийн сурагч Б.Отгонцэцэг
II байр: I сургуулийн 10В ангийн сурагч Г.Энхжин
III байр: IV сургуулийн 11А ангийн сурагч Б.Пүрэвсүрэн

“Оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн сэдэв сонгоход юуг анхаарах вэ” сэдэвт сургалт
2019-2020 оны хичээлийн жилийн эрдмийн сарын хүрээнд нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс хийх ажлын хуваарийн дагуу 11 сарын 05-ны өдрийн 17 цагаас 204 тоот танхимд лекц уншиж,зөвлөгөө өглөө. Сургалт нь Оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн төрөл, тэдгээр бүтээлд сэдвийг хэрэхэн сонгох, оюутан эрдэм шнжилгээний илтгэлд оролцсоны ач холбогдол зэрэг агуулгын хүрээнд зохион байгуулагдлаа.
Уг үйл ажиллагаанд нийт 65 судлаач оюутан оролцсоноос гадна Сургалт оюутны албаны дарга Д.Алтанхуяг, Эрдэм шинжилгээ инновацийн албаны дарга Мөнбүрэн нар оюутнуудтай ярилцаж, зөвлөв.

“ЭРДМИЙН САР-I” эхэллээ.
МУИС-ийн Завхан сургуулийн судлаач оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний бүтээл туурвих, илтгэх бичих арга зүйд сургах зорилгын хүрээнд явагддаг эрдмийн сар-1 аян 2019 оны 10-р сарын 31-ээс албан ёсоор эхлэж, тэнхим бүр нийт оюутнуудын дунд ярилцлага зохион байгуулж 80 гаруй оюутан энэхүү үйл ажиллагаанд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна.

“СҮНСНИЙ БАЯР”-ыг тэмдэглэн өнгөрүүлэв
-
- Шилдэг ханын сонин-Ю. Нандинцэцэг багштай 1-р түвшин
- Бүтээлч дүр-Я. Отгонбилэг /Татварын 4-р түвшин/
- Баярын Ханхүү-Я.Самъяаза /Санхүүгийн 3-р түвшин/
- Баярын Гүнж-О. Баасандалай /Санхүүгийн 3-р түвшин/
- Хамгийн аймшгийн дүр-Э. Мөнхбат /Санхүүгийн 3-р түвшин/ нар шалгарлаа.









