
All posts by Delger Bayantur
МУИС-ийн Завхан сургуулийн “Нягтлан бодох бүртгэлийн XIV” олимпиадын удирдамж

Эссэ бичлэг болон ppt-ийн уралдаан зарлагдлаа

“МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ-2020” ЗАРЛАГДЛАА
Тэтгэлгийн зорилго: МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.
Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой.
АХИСАН ТҮВШНИЙ СУРАЛЦАГЧИД
Хоёроос доошгүй улирал тасралтгүй суралцаж, улиралд дунджаар 6-аас доошгүй багц цагийн хичээлийг 3.4-өөс доошгүй голч дүнтэй амжилттай судалсан 2016-2017 оны хичээлийн жилээс хойш элссэн докторант, 2018-2019 оны хичээлийн жилээс хойш элссэн магистрант байх. Хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт
Удирдагч багшийн тодорхойлолт*/Тэтгэлэг авах шаардлагыг хангаж байгаа болон судалгааны ажил хангалттай түвшинд хийгдэж байгаа талаар тодорхойлолтод тусгасан байх/
Судалгааны ажлын явцын үр дүнгийн талаарх танилцуулга /судалгааны магистрант, докторант/
Өөрийн сурч буй мэргэжлийн онцлогийг илэрхийлсэн эссэ /мэргэжлийн магистрант/
* Судалгааны магистрант, докторантын хувьд удирдагчаас авах, мэргэжлийн магистрантын хувьд хариуцсан багшаас авах.
ЖИЧ: 2019 оны хаврын улиралд элссэн суралцагчдад хамаарахгүй.
БАКАЛАВРЫН СУРАЛЦАГЧИД
Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагч (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх),
Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон 3 болон түүнээс дээш голч дүнтэй, 2-р түвшний суралцагч байх,
МУИС-ийг төлөөлж (2019 оны амжилт тооцогдоно)
Олон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-3-аар байр эзэлсэн суралцагч
Улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-р байр эзэлсэн суралцагч
Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагч
Тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргаж буй суралцагч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
Суралцагчийн талаарх мэдээллийг агуулсан тэтгэлгийн анкет /татах/
Сурлагын дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт /ТҮЦ машинаас авах шаардлагагүй/
Суралцагчийн хувийн амжилтыг илэрхийлэх батламж буюу нотлох бичиг баримтын хуулбар
Тэнхим, бүрэлдэхүүн сургууль, профессор багшийн тодорхойлолт
Анхаарах зүйлс:
1 болон 2 дугаар болзол хангасан суралцагч зөвхөн дүнгийн дэлгэрэнгүй тодорхойлолт, анкет бүрдүүлж өгнө.
3,4,5 дугаар болзол хангасан суралцагч Олон улсын болон улсын чанартай тэмцээн уралдаан болохыг нотолсон тогтоол, шийдвэрийн хуулбар хавсаргана.
Суралцагч нь МУИС-ийн захирлын 2018 оны 10 сарын 23-ний өдрийн А/405 тоот тушаалаар батлагдсан Монгол Улсын Их Сургуульд суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам -ын 2.5, 9.1 болон энэ журмын 3.3.3, 3.3.4 дугаар заалттай сайтар танилцсаны үндсэн дээр хүсэлтээ гаргана.
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 5-ны 16.00 цаг хүртэл
Материал хүлээн авах газар: МУИС хичээлийн 2-р байр, 216 тоот Оюутан, төгсөгчийн хэлтэс
Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа: “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15:00 цагаас МУИС-ийн Эрдмийн танхимд (дугуй заал) болно.
Лавлах утасны дугаар: altanzull.nergui@gmail.com 77307730-1514
Урлагийн бага наадам
Талархал
МУИС-ийн Завхан сургуулийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Урлагийн бага наадам 2019 оны 10 сарын 19нд ажилттай зохион байгуулагдлаа.
Урлагийн бага наадам 6 төрлөөр зохион байгуулагдсан ба 8 ангийн оюутан оролцож шилдэгүүд тодорлоо.
Гоцлол дуу төрөлд :
I байр Татвар 4 ангийн оюутан Отгонбилэг
II байр Татвар 4 ангийн оюутан Гэрэлт-Од
IIIбайр НББ-3 ангийн оюутан Өсөхбаяр
Гоцлол бүжиг төрөлд :
I байр НББ-4 ангийн оюутан Отгонзаяа
II байр Санхүү -3 ангийн оюутан Энхбилэг
IIIбайр 4-р түвшиний оюутан Б.Мөнхзаяа
Гоцлол хөгжим төрөлд :
I байр Санхүү 2 ангийн оюутан Нямбаяр
II байр НББ-3 ангийн оюутан Оргихбаяр
III байр Санхүү-4 ангийн оюутан Мядаг
Хамтлаг бүжиг төрөлд :
I байр Санхүү 4 ангийн “Dark side” хамтлаг
II байр санхүү-2 ангийн “Good girls” хамтлаг
III байр НББ-3 ангийн “Black dance”хамтлаг
Язгуур урлаг төрөлд :
I байр НББ-4 ангийн оюутан Нямбазар
II байр НББ-3 ангийн оюутан Гэндэнгончиг
III байр Санхүү-4 ангийн оюутан Дашжаргал
Дуэт дуу төрөлд :
I байр Татвар 4 ангийн оюутан Отгонбилэг, Загддэмбэрэл
II байр НББ-3 ангийн оюутан Дондовсамба, Цэрэнханд
III байр Санхүү-3 ангийн оюутан Март, Шүхэржав нар шалгарлаа.
Оролцсон нийт оюутнууддаа баярлалаа.

Сургуулийн аврага шалгаруулах спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 16 баг хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцосноос.
Эрэгтэй баг тамирчдаас:
• 1-р байр Ч. Дүүрэнбилэг багштай АС-3-р анги
• 2-р байр Ю. Нандинцэцэг багштай 1-р түвшин
• 3-р байр Б. Болорчимэг багштай ТА4 анги
Эмэгтэй баг тамирчдаас:
• 1-р байр С. Ням-Очир багштай АС4 анги
• 2-р байр Багш нарын баг
• 3-р байр Г. Бадамхорол багштай FE4 ангиуд шалгарлаа
Гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 16 баг хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсоноос
эрэгтэй төрөлд:
1-р байр Санхүү 4 ангийн баг тамирчид
2-р байр Санхүү 2 ангийн баг тамирчид
3-р байр НББ 4 ангийн баг тамирчид
Эмэгтэй төрөлд
1-р байр НББ 3 анги
2-р байр Санхүү 2 ангийн баг тамирчид
3-р байр НББ 2 ангийн багууд шалгарлаа.

МУИС-Завхан сургуулийн аварга шалгаруулах шатар, даам, теннисний тэмцээн болж өнгөрлөө
Сургуулийн аварга шалгаруулах шатар, даам, теннисний тэмцээнүүд 2019 оны 09 сарын 20-21ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнүүдэд нийт 70 орчим оюутан оролцсон ба төрөл тус бүрд эхний 2 байрыг шалгаруулж шагнаж урамшууллаа.
Даамны тэмцээнд эрэгтэй эмэгтэй төрөлд нийт 26 оюутан өрсөлдөснөөс
Эрэгтэй төрөлд : 1-р байр Г.Пүрэвдорж / НББ-3 ангийн оюутан/
2-р байр Д.Цэнд-Аюуш / НББ-3 ангийн оюутан/
Эмэгтэй төрөлд : 1-р байр Д.Гэрэлтогтох / санхүү-2 ангийн оюутан/
2-р байр Л.Бадамгарав / Санхүү-4 ангийн оюутан/
Шатрын тэмцээнд эрэгтэй эмэгтэй төрөлд нийт 28 оюутан өрсөлдөснөөс
Эрэгтэй төрөлд : 1-р байр Г.Пүрэвдорж / НББ-3 ангийн оюутан/
2-р байр М.Пүрэвсүрэн / НББ-3 ангийн оюутан/
Эмэгтэй төрөлд : 1-р байр Мядагбадам / санхүү-4 ангийн оюутан/
2-р байр Алтанцэцэг / НББ-2 ангийн оюутан/
Теннисний тэмцээнд эрэгтэй эмэгтэй төрөлд нийт 20 оюутан өрсөлдөснөөс
Эрэгтэй төрөлд : 1-р байр Оргихбаяр / НББ-3 ангийн оюутан/
2-р байр Баяндалай / НББ-3 ангийн оюутан/
Эмэгтэй төрөлд : 1-р байр Мөнхгэрэл / санхүү-3 ангийн оюутан/
2-р байр Мягмарсүрэн / НББ-2 ангийн оюутан/
Тэмцээнд идэвхитэй оролцсон оюутнууддаа баяр хүргэж амжилт хүсье.

Сургуулийн аврага шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн
МУИС-ИЙН ЗАВХАН СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ
САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
ЗОРИЛГО: Их сургуульд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамирын спортыг дэмжих, тамирчдад шатлалтайгаар ур чадвараа дээшлүүлэх нөхцөл бололцоогоор хангах, оюутан залуучуудыг хөдөлгөөний дутагдалаас сэргийлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтэч хамт олон бүрдүүлэхэд оршино.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: Ерөнхий Эрдмийн тэнхим
ЗОХИОН БАЙГУУЛАХ ХУГАЦАА: 2019 оны 09 сарын 27-28-ны өдрүүдэд Сургуулийн Спорт зааланд
ХАМРАХ ХҮРЭЭ: 1-4-р түвшний оюутнууд, багш ажилчдын баг
ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ: Тэмцээнд дараах журмыг мөрдөнө
- Сагсан бөмбөгийн тэмцээнд оролцогч багуудыг А В хэсэгт хувааж тойргоор явуулна. Хэсэг тус бүрээс эхний 2 багийг дараагийн шатны тоглолтонд шалгаруулна.
- Нэг багт 6 тамирчин тоглоно.
- Түвшин болон анги холилдохгүй
- Мэргэжил холилдохгүй
- Багийн хувцас жигдэрсэн, энгэрийн болон арын дугаартай байх
- Мэдүүлгээ хугацаа хоцролгүй өгөх
- Талбайд 2-с илүү минут хүлээлгэвэл тоглолтоос хасах
ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
1-р байр Өргөмжлөл, медаль
2-р байр Өргөмжлөл, медаль
3- байр Өргөмжлөл, медаль
Тэгш тоглогч /эрэгтэй 1, эмэгтэй 1/ өргөмжлөл, мөнгөн шагнал
Шилдэг холбогч / эрэгтэй 1, эмэгтэй 1/ өргөмжлөл, мөнгөн шагнал
2019-2020 оны Хичээлийн шинэ жилийн нээлт
МУИС-ийн Завхан сургуулийн 2019-2020 оны Хичээлийн шинэ жилийн нээлт өргөн дэлгэр болж өнгөрлөө. Нээлтэнд МУИС-ийн Завхан сургуулийн захирал Доктор, профессор П.Оюунбилэг,
МУИС-ийн Завхан сургуулийн сургалт, оюутны албаны дарга Доктор Д.Алтанхуяг,
Завхан аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц болон багш, ажилчид, оюутан залуус, эцэг эхчүүд оролцлоо.
ЭЕШ-нд 600-аас дээш оноо авч МУИС-ийн Завхан сургуульд элсэн суралцаж байгаа
М.Ундармаа,
Ж.Цэрэннадмид,
Э.Ариунзаяа нар нь сургалтын төлбөрийн 10%-ийн хөнгөлөлтийн эрхээр шагнагдлаа. Мөн 2012 оны төгсөгч Ц.Нямгэрэл, 2013 оны төгсөгч Н.Бат-Ирээдүй нар ая дуу мэндчилгээ дэвшүүллээ.





Судлаач оюутан 2019
МУИС-ийн Бизнесийн сургууль, МУИС-ийн Завхан сургууль, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “СУДЛААЧ ОЮУТАН 2019” эрдэм шинжилгээний хуралд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хуралд 3-н сургуулийн оюутнуудын шилдэг 8 илтгэл хэлэлцүүллээ.
1-р байр: МУИС-БС 4-р түвшиний оюутан Г.Төрбат, Б.Мягмарсүрэн нар “Банкны салбарын ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн үнэлгээ” сэдвээр
2-р байр: МУИС-БС 4-р түвшиний оюутан Д.Мандахсаран “Монгол улсын банк санхүүгийн салбарт хийсэн наалдамхай (sticky) зардлын шинжилгээ”сэдвээр
3-р байр: МУИС-БС 4-р түвшиний оюутан Б.Хуншагай “Компаний хувьцааны үнэд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа (МХБ-д бүртгэлтэй компаниудын жишээн дээр) ” сэдвээр
Тусгай байр: МУИС-ийн Эрдэнэт сургуулийн 3-р түвшиний оюутан Х.Оюундарь, Г.Минсэл нар “Иргэдийн санхүүгийн мэдлэг ба хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийн иргэдийн хадгаламжид үзүүлэх нөлөөллийг тодорхойлох нь” сэдвээр тус тус байр эзэллээ. Тус хурлын онцлох нэг үйл явдал нь онлайнаар илтгэл хэлэлцүүлсэн анхны хурал боллоо.










