All posts by Delger Bayantur

МУИС Элсэлтийн сурталчилгаа хийлээ

МУИС-ийн Элсэлт, төгсөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ч.Дуламжав, Б.Бат-Ундрал мөн Завхан сургуулийн Санхүү эдийн засгийн тэнхимийн багш С.Ням-Очир, Д.Бямбадорж нар 2019.04.22-04.26 хооронд Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт МУИС-ийн Элсэлтийн сурталчилгаа хийлээ.
Завхан аймагт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль, Жавхлант цогцолбор сургууль, Бүрэн дунд IV сургууль, Бүрэн дунд III сургууль, Дэвшил сургуулиудаас нийт 100 орчим суралцагчид хамрагдлаа.

“Нийгмийн хөгжил Бидний оролцоо”

“Нийгмийн хөгжил Бидний оролцоо”
сэдэвт илтгэх урлагийн тэмцээн зохион байгууллаа
МУИС-ийн Завхан сургууль 2019 оны 04-р сарын 25-ны өдөр Улиастай сумын нийт оюутан, сурагчдын дунд “НИЙГМИЙН ХӨГЖИЛ БИДНИЙ ОРОЛЦОО” сэдэвт илтгэх урлагийн тэмцээн амжилттай зохион байгууллаа. Уг илтгэх урлагийн тэмцээнд МУИС-ийн Завхан сургууль болон СУИС-ийн харъяа Хөгжим бүжгийн коллежийн 1-4-р түвшний 13 оюутан оролцож

Шилдэг илтгэгчээр Завхан сургуулийн 1-р түвшний оюутан Г.Ганцоож,

I-р байранд Завхан сургуулийн 1-р түвшний оюутан Б.Дэлгэрэх,

II-р байранд Хөгжим бүжгийн коллежийн 1-р түвшний оюутан Г.Чулуунцэцэг,

III-р байранд Завхан сургуулийн 1-р түвшний оюутан Ч.Алтанцоож нар шалгарлаа. Тэмцээнд амжилттай оролцож шагналт байранд шалгарсан болон нийт оролцогчдоо цаашдын сурлага хүмүүжилд өндөр амжилт хүсье.

“Нийгмийн хөгжил бидний оролцоо”

“НИЙГМИЙН ХӨГЖИЛ БИДНИЙ ОРОЛЦОО”

СЭДЭВТ ИЛТГЭХ УРЛАГИЙН ТЭМЦЭЭН

Зорилго:

  1. Их дээд сургуулийн оюутнууд, ЕБС-ийн сурагчдийн нийгмийн оролцоог дээшлүүлэх
  2. Боловсролын байгууллагуудын шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа, уялдаа холбоог
    бэхжүүлэх, туршлага солилцох
  3. Ярих чадвар, илтгэх урлагийн чадварыг нэмэгдүүлэх

Хурал зохион байгуулагч: MУИС-ийн Завхан сургууль, Залуу судлаач бүлгэм

Хурал зохион байгуулагдах хугацаа, газар:

2019 оны 04-р сарын 25-ны өдөр, Завхан аймаг, Улиастай сум, MУИС-ийн Завхан сургууль

Сэдвийн агуулга, чиглэл:

  • Хүрээлэн буй орчин ба бидний оролцоо
  • Сургуулийн орчин ба бидний оролцоо
  • Цахим орчин ба бидний оролцоо
  • Залуусын хөгжил ба бидний оролцоо
  • Дэлхийн глобалчлал ба бидний оролцоо
  • Монгол өв соёл ба бидний оролцоо
  • Гадаад суралцах ба бидний боломж

Хамрах хүрээ:

МУИС-ийн Завхан сургууль, Политехникийн коллеж, Хөгжим бүжгийн коллежийн оюутан,
ЕБС-ийн сурагчид, сонирхсон залуус судлаачид

Бүтээлд тавигдах шаардлага:

Агуулгын хувьд

  • Зохиогчийн эрхийн зөрчилгүй байх
  • Бодит тоо баримт, материал, судалгаанд суурилсан байх
  • Тухайн сэдэвтэй холбоотой өмнөх судалгааг авч үзсэн,
    уялдаа холбоог судалсан байх
  • Дэвшүүлсэн асуудал, санаа тодорхой дүгнэлтэнд хүрсэн байх

Хэл, найруулгын хувьд

  • Учир шалтгааны нарийн дараалалтай, товч тодорхой утга
    агуулгатай байх
  • Тогтсон, оновчтой нэр томьёо ашигласан, зөв бичих дүрмийн
    алдаагүй байх

Илтгэл хэлэлцүүлэх байдал

  • 8-10 минутанд илтгэлээ Power Point программ дээр бэлтгэж хэлэлцүүлнэ
  • РРТ файл 15-аас ихгүй хуудастай байх
  • Сэдвийн агуулга ба илтгэх санаа ижил байх
  • Шүүгчдийн зүгээс тавьсан асуултанд хариулах

Бүртгэл:

Хуралд оролцогчийн бүртгэлийг 2019 оны 04-р сарын 22-ны өдрийн 18:00 цаг хүртэл muis.zavkhan@gmail.com цахим
хаягаар хүлээн авна.

Оролцогч бүртгэлд: Овог нэр, сургууль, анги, илтгэлийн сэдэв, холбоо барих утас мэдүүлнэ.

  • Шалгаруулалт:
    • I байр өргөмжлөл, мөнгөн шагнал
    • II байр өргөмжлөл, мөнгөн шагнал
    • III-р байр өргөмжлөл, мөнгөн шагнал

Шилдгийн шилдэг илтгэгч цом, мөнгөн шагнал

Хурал зохион байгуулах комисс

Холбоо барих утас: 976-70463949, 976-98108899

АС4-1 ангиас зохион байгуулсан 100 буудалт даамны тэмцээн

МУИС-ийн Завхан сургуулийн АС4-1 ангиас зохион байгуулсан 100 буудалт даамны тэмцээн

МУИС-ийн Завхан сургуулийн оюутан залуусыг оюуны спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, оюун ухаан сэтгэх чадварыг нэмэгдүүлэн нийгмийн оролцоог идэвхижүүлэх зорилготойгоор зохион явуулсан.

Тус тэмцээн нь 2018 оны 12-р сарын 10-нд болж өнгөрлөө. Тэмцээнд нийт 14 оюутанаас 6 эмэгтэй, 8 эрэгтэй оролцсон.

Тэргүүн байрт эрэгтэй АС4 ангийн оюутан Г. Лхагвасүрэн,

 эмэгтэй FE3 ангийн оюутан Ч. Мядагбадам тус тус шалгарсан.

Тэмцээнд түрүүлсэн оюутанд өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулав.

    Тэмцээний үеэр сургуульд иж бүрэн 2ш 100-н буудалт даамыг Сургалтын албаны дарга Д.Алтанхуягт хүлээлгэн өгөв.

 

Нягтлан бодох бүртгэлийн ном, сурах бичгийг оюутанд нэгдсэн байдлаар танилцуулах үзэсгэлэн

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс “Нягтлан бодох бүртгэл”-ийн ном, сурах бичгийг оюутанд нэгдсэн байдлаар танилцуулах үзэсгэлэнгийн ажил хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа.

2018.12.03-ны  Даваа гарагт  14.30 30 цагаас  17.30 хүртэл  номын санд  болов. Үзэсгэлэнд  оюутнууд, сургуулийн  удирдлага, сургалтын алба, багш нар ирж оролцож хичээл бүрээр бэлтгэсэн ном,  сурах бичиг, гарын авлага, мэргэжлийн сонин, сэтгүүлийн үзэсгэлэнтэй танилцаж, ярилцав. Энэ үзэсгэлэнгийн онцлог байдлаас дудвал НББ 4 оюутнууд танхимын дадлага,санхүүгийн тайлангийн шижилгээ болон бусад хичээлээр хийсэн бүтээлээ үзэсгэлэнд тавьж 1,2,3-р түвшиний оюутнуудад зөвлөгөө өгсөн нь маш их ач холбогдолтой ажил боллоо.

 

“Эрдмийн сар-1” аян

2018-2019 оны хичээлийн жилийн “Эрдмийн сар-1аяны хүрээнд дэх “Эрдэм шинжилгээний бүтээлд ишлэл, ном зүйг хэрхэн хийх тухай” Зөвлөгөө өгсөн тайлан

Уг зөвлөмжийг Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс  Эрмийн сар-1 аяны ажлын удирдамжийн  дагуу 2018.11.16 өдөр 204 тоот танхимд  хуваарийн хийлээ.

Оюутуудын оролцооны хувь аваад үзэхэд 4ба 1-р  түвшины нийт 16 оюутан зөвлөгөө авав.

Эрдэм шинжилгээний бүрээлд ишлэл, ном зүйн жагсаалт хийх тухай зөвлөгөөг

Ишлэл зүүлт хийх энгийн арга,  мөн олон улсын хэмжээнд ашиглагдаж буй АРА загварын тухай  гэсэн  хоёр чиглэлээр хийв.  Ишлэл хийхэд  Microsoft office word

програмын Referances цэсэн дэх  Insert footnote командыг ашиглах, мөн АРА style –ээр ишлэл хийхэд Biblography командыг ашиглах талаар зөвлөсөн.  АРА style-ийн түүх , загварын хувилбарын тухай хэрэглээ түүнчлэн тухайлсан Mendeley програм

https://www.mendeley.com/ сайтнаас татан авч хийж буй бүтээлдээ ном зүйг эмхэтгэн оруулахад ашиглаж болох талаар танилцууллаа.

Нягтлан бодох бүртгэлийн ном, сурах бичиг

Нягтлан бодох бүртгэлийн тэнхимээс Нягтлан бодох бүртгэлийн ном, сурах бичигийг оюутанд нэгдсэн байдлаар танилцуулах үзэсгэлэнгийн ажил хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулагдлаа.

2018.12.03-ны  Даваа гарагт  14.30 30 цагаас  17.30 хүртэл  номын санд  болов. Үзэсгэлэнд  оюутнууд, сургуулийн  удирдлага, сургалтын алба, багш нар ирж оролцож хичээл бүрээр бэлтгэсэн ном,  сурах бичиг, гарын авлага, мэргэжлийн сонин, сэтгүүлийн үзэсгэлэнтэй танилцаж, ярилцав. Энэ үзэсгэлэнгийн онцлог байдлаас дудвал НББ 4 оюутнууд танхимын дадлага,санхүүгийн тайлангийн шижилгээ болон бусад хичээлээр хийсэн бүтээлээ үзэсгэлэнд тавьж 1,2,3-р түвшиний оюутнуудад зөвлөгөө өгсөн нь маш их ач холбогдолтой ажил боллоо.

 

МУИС-ийн Оюутны спортын бага наадам

 МУИС-ийн Оюутны спортын бага наадамд Завхан сургуулийн баг тамирчид 2018.11.23-11.27 -ны хооронд амжилттай оролцлоо. Нийт Спортын бага наадамд 7 бүрэлдэхүүн сургуулийн 9 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан өрсөлдлөө. Манай сургуулиас сагсан бөмбөг болон Гар бөмбөгийн төрөлд 14 оюутан уг тэмцээнд амжилттай оролцлоо.