All posts by Delger Bayantur

Хурлын заалны нээлт боллоо

2018- оны 11-р сарын 28-ний өдөр МУИС-ийн хөрөнгө оруулалтаар МУИС-ийн Завхан сургуулийн хурлын заалыг Хэрмээдэй ХХК засвар хийж  хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд Хэрмэдэй ХХК-ны захирал М.Пүрэвдорж, МУИС-ийн Завхан сургуулийн Завхан аймаг дахь Төгсөгчдийн холбооны тэргүүн, Ц.Улам-Оргих, тэргүүлэгч гишүүн Мянганбаяр, Нарантуяа, Зулцэцэг, Гүррагчаа нар болон сургуулийн багш , ажилчид, оюутнууд оролцлоо. Хурлын заалтай болсноор зөвхөн Завхан сургуулийн хурлыг хийхээс гадна аймгийн хэмжээнд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний хурал болон урлагийн бусад төрлөөр тэмцээн зохион байгуулах боломжтой болж байгаа юм байна. Энэ арга хэмжээний үеэр оюутнууд урлагийн номер үзэж сонирхолоо.

   

Нягтлан бодох бүртгэлийн ном, сурах бичигийн танилцуулга

БАТЛАВ:

МУИС-ийн Завхан сургуулийн захирал                                П.Оюунбилэг /Доктор, профессор/

Нягтлан бодох бүртгэлийн ном, сурах бичигийг

оюутанд нэгдсэн байдлаар танилцуулах үзэсгэлэнгийн ажлын  хөтөлбөр

 Үндэслэл:

Үндэслэлийг 2 чиглэлээр авч үзэв. Үүнд:

  1. 2018-2019 оны хичээлийн жилийн 1-р улирлын cүүлч болж, шалгалтын хоногууд ойртож байгаатай холбогдуулан оюутнууд хичээлээ давтах, шалгалтанд бэлтгэх хэргэцээ шаардлагад,
  2. НББ4-р түвшиний оюутнуудын хувьд дараагийн улиралд мэргэшүүлэх хичээл судлах, үйлдвэрлэлийн дадлага хийж тайлан бичихэд хэрхэн суралцаж, бэлтгэгдсэн байдал зэрэгт үндэслэв.

Зорилго:

Уг ажлын зорилго нь оюутнуудыг амжилттай суралцахад нь ач холбогдол өгөх. Үүнд:

  1. Нягтлан бодох бүртгэл мэргэжлийн танин мэдэх хэрэгцээг нэмэгдүүлэх,
  2. Мэргэжлийн хичээл хоорондын уялдааг ном сурах бичгээр дамжуулан таниулах,
  3. НББ-ийн 4-р түвшиний оюутнуудаас 1,2,3 түвшиний оюутнууд туршлага судлахад тус тус оршино.

Хамрах хүрээ:

МУИС-ийн Завхан сургуулийн бакалаврын бүх түвшиний оюутнууд, тэнхим, алба нэгжүүд

 Ажлын төлөвлөгөө:

Хийгдэх ажил Хариуцах эзэн
1 Хичээлийн танилцулга хийх /5 минут/ Д.Эрдэнэсоёл
2 Хичээл бүрээр бэлтгэсэн сурах бичиг, гарын авлага, мэргэжлийн сонин, сэтгүүлийн үзэсгэлэнтэй танилцуулах НББ4-р түвшиний  оюутнууд
3 НББ4 оюутнуудын танхимын дадлага,санхүүгийн тайлангийн шижилгээ болон бусад хичээлээр хийсэн бүтээлтэй танилцуулж 1,2,3-р түвшиний оюутнуудад зөвлөгөө өгөх НББ4-р түвшиний оюутнууд

 Хэзээ, хаана болох:  2018.12.03-ны  Даваа гарагт  14.30 цагаас  номын санд  болно.

Зохион байгуулагч: Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

НББ 4-р түвшиний оюутнууд

Завхан аймгийн Улаан загалмайн хорооноос сургалт хийлээ

2018 оны 11-р сарын 22 ны 16:00 цагт 1-4 курсийн 70 оюутанд Завхан аймгийн Улаан загалмайн хороон дарга Б.Энхбаатар бидний урилгаар ирж, МУЗХны талаар мэдээлэл, сургалт хийлээ.  Оюутнууд Завхан аймгийн УЗХнд элсэж цаашид хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлж байлаа.  МУЗХ-с зохион байгуулж буй “Таны дэм бусдад инээмсэглэл” сайн үйлсийн аяны хүрээнд оюутнуудад сургуулийн эмч Д.БолормааНББТ-ийн багш Б.Болорчимэг нар Анхны тусламжийн талаарх мэдээлэл, сургалтын чиглэлийг өгөн сургуулийн “Анхны тусламжийн баг”-т элсэх оюутнуудыг бүртгэн авч 2018.11.23-ны өдөр “Анхны тусламж үзүүлэх” дадлага сургалт эхлэн явагдлаа. Дараагийн сургалтууд 2018 оны 11 сарын 27-30 хооронд явагдах тул сонирхсон оюутнууд хамрагдах боломжтой.

Анхны тусламжийн сургалт, мэдээлэл, дадлага:

            

 

Хаврын улирлын МАГИСТР хөтөлбөрийн элсэлт эхэллээ

Монгол Улсын Их Сургуулийн Магистр, докторын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл 2018 оны 11 дүгээр сарын 10-наас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал https://burtgel.num.edu.mn/ хаягаар явагдаж байна.

Завхан сургуулийн сургалтын алба

Утас: 70462398, 70463949

Санхүү мэргэжлийн их сорил явагдлаа

МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү мэргэжлийн 3-4 түвшний нийт 45 оюутнуудын дунд Англи хэл, Компьютер, Илтгэх урлаг, Эссэ бичлэг, Мэргэжлийн шалгалт, Багаар ажиллах чадвар гэсэн 6 гол чадварыг шалгах их сорилыг 2018 оны 10-р сарын 18-аас 11-р сарын 02-ны хооронд явууллаа. Уг сорилын үр дүнд нийт 6 шалгалтын үр дүнгээр 1-5-рт эрэмблэгдсэн оюутнуудыг шалгаруулж гэрчилгээ олгов. Энэхүү мэргэжлийн их сорил нь Намар, Хаврын улиралд тус бүр нэг удаа бүх мэргэжлийн оюутнуудын дунд зохион байгуулагдах юм.

  

“МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” шинэчлэгдэн батлагдлаа

МУИС-ийн оюутан, суралцагчийн тэтгэлгийн асуудал нь “МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам”-аар зохицуулагдан хэрэгжиж ирсэн. 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн А/126 тоот тушаалаар батлагдсан журмыг шинэчлэн боловсруулж, МУИС-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/405 тоот тушаалаар батлуулан шинээр мөрдөж эхэллээ.

Шинээр батлагдсан уг журам нь МУИС-д суралцаж байгаа суралцагчдад олгогдох  тэтгэлгийн төрөл, шалгуур, хэмжээг тодорхой болгож, тэтгэлгийн хамрах хүрээг нэмэгдүүлснээрээ онцлог журам болсон юм.

Энэхүү журмаар:

  • МУИС-д амжилттай суралцаж буй шилдэг суралцагчид болон улс, олон улсын олимпиадад амжилттай оролцож тус сургуульд элссэн элсэгчдэд олгох “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”,
  • Эрдэм шинжилгээний ажил амжилттай хийж онцгой үр дүн гаргасан суралцагчид олгох “Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг”,
  • докторын сургалтанд суралцаж буй МУИС-ийн залуу багшид олгох тэтгэлэг
  • гадаад дотоодын байгууллага, хувь хүний “Нэрэмжит тэтгэлэг”-ийг олгох үйл ажиллагааг зохицуулсан.

Тэтгэлгийн зорилго, төрөл, олгох байгууллага, санхүүжилтийн эх үүсвэр, олгох хугацаа, оюутанд тавигдах шаардлага, нөхцөл зэргээс хамааруулан бусад байгууллага, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлгийг тухайн байгууллагаас гаргасан тэтгэлэг олгоход баримтлах журам, МУИС-тай байгуулсан гэрээ, харилцан ойлголцлын санамж бичигт заасны дагуу зохион байгуулахаар тусгагдсан болно.

МУИС-д суралцагчдад олгох тэтгэлэг нь дараах төрлүүд байна. Үүнд:

  • МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг
  • МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэг
  • Докторын сургалтанд суралцаж буй МУИС-ийн багшид олгох тэтгэлэг
  • Гадаад, дотоодын байгууллага, сангийн нэрэмжит тэтгэлэг
  • Төгсөгчид, хувь хүмүүсийн нэрэмжит тэтгэлэг
  • Бусад тэтгэлэг

Тэтгэлгийн хамрах хүрээг өргөжүүлсэн гол тэтгэлэг бол МУИС өөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр санхүүжүүлэх “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг” юм.

МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь дараах төрлүүдтэй байна. Үүнд:

  1. Олимпиадын нөхцөлөөр элссэн элсэгч,
  2. Элсэлтийн ерөнхий шалгалтын өндөр үнэлгээгээр элссэн элсэгч,
  3. Сурлагын амжилтаар тэргүүлсэн суралцагч,
  4. Математик, Физик, Хими, Биологийн хөтөлбөр сонгосон суралцагч,
  5. Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож байр эзэлсэн суралцагч,
  6. Суралцаж буй чиглэлээрээ мэрэгжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн суралцагч

2018-2019 оны хичээлийн жилээс МУИС-ийн суралцагчдад тэтгэлэг гардуулах өдрийг Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг угтан жил бүр зохион байгуулж байхаар  төлөвлөж байна.

Энэ хичээлийн жилийн хувьд тэтгэлэг гардуулах өдрийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  болгон зарлаж, МУИС-ийн нэрэмжит тэтгэлгийн төрлүүдээр болзол шаардлагуудыг зарлан бүртгэл явагдаж байна. Оюутнууд та бүхэн идэвхтэй хамрагдана уу.

Оюутан, төгсөгчийн хэлтэс

2018-2019 оны хичээлийн жилийн Сургуулийн аварга шалгаруулах Спортын тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө.

2018-2019 оны хичээлийн жилийн Сургуулийн аварга шалгаруулах Спортын  тэмцээн нь 2018-09-10-наас 10 сарын 21-ний өдрүүдэд  амжилттай болж өнгөрлөө. Тэмцээн нь дараах төрлөөр явагдсан. Үүнд:

  1. Сагсан бөмбөг
  2. Волейбол
  3. Шатар
  4. Даам
  5. Ширээний теннис гэсэн 5 төрлөөр зохион байгуулагдсан.

Спортын тэмцээнд  байр эзэлсэн баг  тамирчид

Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд эрэгтэй 8 баг, эмэгтэй 9 баг,   багш нарын нийт  110 гаруй тамирчид оролцсоноос:

Эрэгтэй:                                                                    Эмэгтэй:

  1. Санхүүгийн  4-1                                                        1. Нягтлан бодох бүртгэлийн 2-1
  2. Нягтлан бодох бүртгэлийн 3-1                           2. Багш нарын баг
  3. Нягтлан бодох бүртгэлийн 2-1                             3. 1-в анги

        Сагсан бөмбөгийн тэмцээний шилдэгийн  шилдэг тоглогчоор:

эрэгтэй – Санхүү 4-р түвшинийн оюутан Ж.Оргил ,

эмэгтэй – Нягтлан бодох бүртгэлийн 2-р түвшиний оюутан н. Батцэцэг

“Волейбол”-ын тэмцээнд эрэгтэй 8 баг,    эмэгтэй  9 баг, нийт  17 багийн 120 гаруй  тамирчид оролцсоноос:

 Эрэгтэй:                                                                            Эмэгтэй:

  1. Санхүү 4-1                                                                             1. Санхүү 4-1
  2. Нягтлан бодох бүртгэлийн 3-1                                      2. Санхүү 3-1
  3. Нягтлан бодох бүртгэлийн 2-1                                             3. Багш нарын баг

       Волейболын  тэмцээний шилдэгийн  шилдэг тоглогчоор:

Эрэгтэй –  Санхүү 4-р түвшинийн оюутан Г.Нямтөгс

Эмэгтэй- Санхүү 4-р түвшинийн оюутан Б.Нямжав тус тус шалгарлаа.

Шилдэг ангиар П.Оюунпүрэв багштай Санхүү 4-р түвшиний анги шалгарсан байна.

“Шатар”-ын тэмцээнд анги тус бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчид оролцсоноос:

Эрэгтэй    :

  1. Мөнхбаатар /Санхүү-3/
  2. Батсайхан    /Татварын эдийн засаг-3/
  3. Пүрэвдорж  Нягтлан бодох бүртгэл-2/

Эмэгтэй:

  1. Мядагбадам /Санхүү 4-1/
  2. Хишигмөнх   /1 в/
  3. Гэрэлтогтох   /1а/

“100 буудал Даам”-ны тэмцээнд анги тус бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчид оролцсоноос:

 Эрэгтэй:

  1. Тилиген 1а
  2. Пүрэвдорж Нягтлан бодох бүртгэлийн 2-1
  3. Цэнд-Аюуш Нягтлан бодох бүртгэлийн 2-1

Эмэгтэй:

  1.  Гэрэлтогтох   / 1а/
  2.  Отгончимэг   /Санхүү 4-1/
  3.   Батчимэг      /Нягтлан бодох бүртгэлийн 2-1/

“Теннис”-ийн тэмцээнд анги тус бүрээс эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчид оролцсоноос:

Эрэгтэй:

  1. Б.Батбаасан  /багш/
  2. Мядагбадам   /Санхүү 4-1/
  3.  Жаргалмаа   /Санхүү 4-1/

Эмэгтэй:

  1.     С.Шүрэнцэцэг  /багш/
  2.    Оргихбаяр          /Нягтлан бодох бүртгэлийн 2-1/
  3.    Лхавгадорж       /Электрон системийн автомажуулалт 4-1/

 

Хамтран ажилладаг санхүүгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгууллаа

2018 оны 10 сарын 06 ны өдөр МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү-банкны тэнхимээс II дахь удаагаа хамтран ажилладаг орон нутаг дахь санхүүгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны гол зорилго нь хамтын ажиллагааг өргөжүүлэх, чанаржуулах явдал байсан бөгөөд МУИС-ийн Завхан сургуулийн захирал проф., Д-р.П.Оюунбилэг, Завхан аймаг дахь Монгол банкны салбарын захирал Я.Наранцэцэг    , Завхан ХААН банкны салбарын захирал Б.Өрнөхжаргал, Завхан ХАС банкны захирал Б.Гүррагчаа Төрийн банк болон бусад санхүүгийн байгууллагын төлөөлөл болон Санхүү-банкны багш нар оролцлоо.