
All posts by Delger Bayantur
Санхүү, Банкны тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг санхүүгийн байгууллагуудын дундах нөхөрсөг спорт, мэргэжлийн ур чадварын тэмцээн
БАНКНЫ ТЕЛЛЕРҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН



Завхан аймаг дахь Монгол банкны салбар, МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү банкны тэнхимийн хамтарсан Орон нутаг дахь салбар банкуудын теллерийн мэргэжлийн ур чадварын тэмцээнийг 2018.10.06-нд 14:00 цагт 204 танхимд зохион байгуулсан.
Уг тэмцээнд банк бүрээс 1-3 Теллер оролцож, дараах төрөл үе шатаар явагдсан:
- “Мөнгө ялгах, бүслэх, тоолох” тэмцээн
- “Тооны машины” тэмцээн
- “Мөнгөний стандарт шаблом ашиглах” тэмцээн
- “Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээ ба Бэлэн бус төлбөр тооцоо” сэдэвт дэвшүүлж буй оновчтой шийдэл, санаа, уриалга
Тэмцээн тус бүрээр гүйцэтгэл болон хугацааг харгалзан дүгнэн ерөнхий оноог гаргасан.
Теллерийн ур чадварын тэмцээнд ХААН банкны Теллер Ё.Ууганбаяр, Д.Зулзаяа Капитал банкны Теллер Сэнгээ, Төрийн банкны Теллер Ж.Нарантунгалаг, Т.Үүрийнтуяа, ХАС банкны Теллер Д.Баянзул, Б.Мөнхжаргал, А.Мөнхзул нар оролцсон.
Салбар банкуудын теллерийн мэргэжлийн ур чадварын тэмцээнд Төрийн банкны Теллер Т.Үүрийнтуяа бусдыгаа хошуучилсан бол ХАС банкны Теллер Д.Баянзул удааллаа.
Бусдыгаа хошуучлан шалгарч оролцсон нийт салбар банкуудын теллерүүд болон зохион байгуулсан Завхан аймаг дахь Монгол банкны салбарын хамт олонд баярлалаа, ажлын амжилт хүсье.
ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ
МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү, Банкны тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг санхүүгийн байгууллагуудын дундах нөхөрсөг спортын тэмцээний “Гар бөмбөг”- ийн тэмцээнд доорх нэр бүхий 6 багийн эрэгтэй , эмэгтэй нийт 12 баг тамирчид оролцсон. Үүнд:
- МУИС-ийн Завхан сургууль
- ХААН Банк
- ХАС Банк
- Төрийн Банк
- Төрийн сан
- Бодь даатгал, Нийгмийн даатгал, Капитал банкны хамтарсан баг
Тэмцээний 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр МУИС-ийн Завхансургуулийн спорт зааланд зохион байгуулж, эхний гурван байр эзэлсэн баг тамирчдыг шалгаруулан Цом, мөнгөн шагналаар шагналаа. Үүнд:
Эрэгтэй:
- 1-р байранд МУИС-ийн Завхан сургууль
- 2-р байранд Төрийн Банк
- 3-р байранд ХААН Банк
Эмэгтэй:
- 1-р байранд ХАС Банк
- 2-р байранд Төрийн Банк
- 3-р байранд МУИС-ийн Завхан сургууль
Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчдад тэмцээнийг зохион байгуулсан МУИС-ийн Завхан сургуулийн Санхүү, Банкны тэнхимийн хамт олноос ажлын өндөр амжилт хүсэв.
Санхүү, Банкны тэнхим
МЭНДЧИЛГЭЭ

МУИС-ийн Удирдах зөвлөлөөр батлагдсан сургалтын төлбөр
МУИС-ийн Удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн хурлын тогтоолоор сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөр, үйлчилгээний бусад хураамж, хамтарсан болон зэргийн бус сургалтын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоов.
МУИС-ийг 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжиллээ
Монгол Улсад боловсролын магадлан итгэмжлэх анхны үйл ажиллагаа 1999 оноос эхлэж, үе шаттайгаар үргэлжилсээр өнгөрсөн жилээс их, дээд сургуулийн 3 дахь магадлан итгэмжлэл амжилттай явагдаж, сургууль, хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдэж байна. 3 дахь магадлан итгэмжлэлийг эхлүүлэхийн тулд БМИҮЗ 2016 онд магадлан итгэмжлэлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулсан юм. ХБНГУ-ын ASIIN байгууллага, олон улсын зөвлөхүүдийн зөвлөмжийг тусган, оролцогч талуудын оролцоотой боловсруулан 2016 онд шинээр баталсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаадлагаар эхний 22 сургууль, 13 хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдэж өнөөдөр /2018.06.28/ БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа гэрчилгээг гардуулав.

МУИС нь 1999, 2004, 2014 онуудад тус тус магадлан итгэмжлүүлж байсан бол өнөөдөр ийнхүү 4 дэх удаагаа магадлан итгэмжлүүллээ.

Магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоог хангахын тулд шинжээчдийн багт ажил олгогч, оюутны төлөөллийг оролцуулж, шинжээчид чанарын үнэлгээний аргачлалаар бодитой үнэлгээ хийж байгаа нь сургууль, хөтөлбөрийн үйл ажиллагааг олон талаас нь нэгтгэн дүгнэх боломж бүрдсэн гэдгийг магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрийн хамт олон онцлон тэмдэглэж байлаа. Сургууль, хөтөлбөрийн чанарын хөгжлийг дэмжих гол тулгуур нь чанарын дотоод баталгаажуулалтын тогтолцоо учраас магадлан итгэмжлэлийн шал гуур, шаардлагын нэг үндсэн хэсэг нь тухайн сургуулийн чанарын бодлого, хэрэгжилт, үр дүн, сайжруулалтыг үнэлж дүгнэхэд чиглэгдэж байна. Энэ нь БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн сургууль, хөтөлбөрүүд цаашид олон улсад хүлээн зөвшөөрөгдөхөд чухал давуу тал болж байгаа юм.
Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн, үлдсэн 29 сургууль байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн 67 сургуулийн 210 хөтөлбөрт хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн байгаагаас 87 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ӨДРИЙН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ /2018 он/
АЖЛЫН БАЙРНЫ ЗАР
“МУИС-ийн хөгжилд-Миний /бидний/ оролцоо” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж байна
МУИС-ийн Бизнесийн сургууль, Завхан сургууль, Эрдэнэт сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МУИС-ийн Бизнесийн сургууль, МУИС-ийн Завхан сургууль, МУИС-ийн Эрдэнэт сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал энэ жил Эрдэнэт сургууль дээр 2018 оны 04 сарын 26-ны өдөр (Пүрэв) 13 цагт 305 тоот лекцийн танхимд зохион байгуулна.
МУИС-ийн Эрдэнэт сургууль
Эрдэм шинжилгээ, инноваци, хамтын ажиллагааны алба
ЕРӨНХИЙ СУУРЬ ХӨТӨЛБӨРИЙН ОЮУТНУУДЫН АНХААРАЛД
017-2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын мэргэжил/хөтөлбөр сонголтын 2 дахь тандалт 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15.00 цагаас 19-ний өдрийн 24.00 цаг хүртэл “СИСИ” бүртгэл мэдээллийн системээр явагдах тул “Ерөнхий суурь” хөтөлбөрт суралцаж байгаа /ХЗС-аас бусад/ оюутнууд цаашид суралцах мэргэжил/хөтөлбөрийн саналаа өгнө үү.
- Тандалтын дүнд үндэслэн тухайн хөтөлбөрөөр суралцах оюутны хяналтын тоог тогтоодог тул ОЮУТАН-ТА бүхэн суралцаж буй бүрэлдэхүүн сургуулийнхаа хөтөлбөрт саналаа ЗААВАЛ өгч, идэвхтэй оролцохыг хүсье.
- ШУС-ийн оюутнуудын хувьд эхний тандалтыг байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан тус бүрээр явуулсан бөгөөд энэ удаагийн хоёр дахь тандалтанд эдгээр салбарт элсэгчид бүрэлдэхүүн сургуулийнхаа нийт хөтөлбөрт тандалт өгч болно.
- 2017-2018 оны хичээлийн жилийн “Мэргэжлийн хөтөлбөр сонгох журам”-ыг МУИС-ийн цахим хуудсанд байршуулсан болно.









